2024 оны УИХ-ын сонгуулийн санал хураалт эхэлснээс хойш есөн цагийн дараа буюу 16:00 цагийн байдлаар саналаа өгч буй иргэдийн ирц улсын хэмжээнд 44.7%-д хүрлээ.
Сонгогчдын насны ангиллаас харвал 20-24 насныхны ирц хамгийн бага буюу 30 орчим хувьтай бол бусад насныхан саналаа идэвхтэй өгч өгч, 37-оос дээш хувийн ирцтэй байна.
Нийслэлийн есөн дүүргийн сонгогчдын ирц 40%-ийг давсан бол орон нутагт Говь-Алтай, Сүхбаатар, Завхан аймагт 50 хувийг давжээ.
Сонгуулийн санал хураалтын ирцийн мэдээллийг шууд дамжуулан хүргэж байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!