Уншиж байна ...

Нийслэлийн есөн дүүргийн сонгуулийн ирц 50%-д хүрлээ

М.Батчимэг, ikon.mn
2024 оны 6 сарын 28
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

18:00 цагийн байдлаар нийслэлийн есөн дүүргийн ирц 50%-д хүрлээ. 

Багахангай дүүргийн ирц хамгийн өндөр буюу 59.8%-тай байгаа бол Налайх дүүргийн ирц хамгийн бага буюу 50.3%-тай байна. 

Энэ жил сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэгдсэн 2,081,873 хүн байгаа юм. Сонгуулийн санал хураалт 22:00 цагт хаагдана.  

 Та сонгуулийн ирцийн мэдээллийг СОНГУУЛЬ 2024 хуудаснаас болон Ikon News хуудасны шууд дамжуулалтаас харах боломжтой. 
зураг