Google компани энэ долоо хоногийн Пүрэв гарагт орчуулгын Google Translate үйлчилгээндээ 110 шинэ хэл нэмжээ.
Үүнд ОХУ-ын бүрэлдэхүүнд багтдаг 12 үндэсний цөөнхийн хэл багтсан байна.
Тухайлбал Абхаз, Авар, Башкир, Буриад, Чечень, Чуваш, Крымийн Татар, Коми, Оссет, Тува, Удмурт, Якут хэлнүүд уг үйлчилгээнд нэмэгджээ.
Google компани энэ удаагийн шинэчлэлтээ хиймэл оюуны технологийн тусламжтайгаар хийсэн хэлний “хамгийн том өргөтгөл“ гэж тодорхойлсон байна.
“Технологи хөгжихийн хэрээр бид хэл шинжлэлийн мэргэжилтнүүд, уугуул хэлээр яригчидтай үргэлжлүүлэн хамтран ажиллаж, цаашдаа илүү олон хэлний төрөл, зөв бичгийн дүрмийг дэмждэг болно” гэж Google компани мэдэгджээ.
Эх сурвалж: Google
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!