Уншиж байна ...

20-29 насныхны ирц 50%-д хүрээгүй байгаа бол 45-70 насныхны ирц 60%-ийг давжээ

М.Батчимэг, ikon.mn
2024 оны 6 сарын 28
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

19:00 цагийн байдлаар 20-29 насныхны ирц хамгийн бага буюу 50%-д хүрээгүй байгаа бол 45-70 насныхны ирц 60%-ийг даваад байна. 

Хамгийн өндөр ирцтэй насны бүлэг 65-69 насныхан буюу 80%-ийн ирцтэй байна. 

Харин 18-19 насныхны ирц 50%-д хүрсэн байна. 30-40 насныхны ирц мөн 50%-даа хүрчээ. 

Нийт ирцийн хувь 57.3%-тай байгаагаас эмэгтэй сонгогчдын ирц 62%-тай, эрэгтэй сонгогчдын ирц 54%-тай байна. 

Энэ жил сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэгдсэн 2,081,873 хүн байгаа юм. Сонгуулийн санал хураалт 22:00 цагт хаагдана.  

Та сонгуулийн ирцийн мэдээллийг СОНГУУЛЬ 2024 хуудаснаас болон Ikon News хуудасны шууд дамжуулалтаас харах боломжтой. 
зураг