Уншиж байна ...

СЕХ: 2,198 хэсгийн хорооны хяналтын тооллого санал тоолох төхөөрөмжийн дүнгээс зөрсөнгүй

Н.Эрхбаяр, iKon.mn
2024 оны 6 сарын 30
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн санал авах ажиллагаа дууссаны дараа бүх хэсэгт санал тоолох төхөөрөмжид уншигдсан саналын хуудсыг хяналтын камерын доор нэг бүрчлэн гараар тоолжээ.

Хяналтын тооллогын үйл явцад 29,680 ажиглагч хяналт тавьж оролцсон байна. 2,198 хэсгийн хороонд хяналтын тооллогоор тоолсон дүн, санал тоолох төхөөрөмжийн дүнгээс зөрсөнгүй.

Сонгуулийн хороодод ажиллаж буй 25,700 төрийн албан хаагч УИХ-ын сонгуулийн тухай хуульд зааснаар хяналтын тооллогыг завсарлахгүйгээр 18-25 цаг үргэлжлүүлж, хэвлэл мэдээллийн байгууллага, сонгогчдод нээлттэйгээр саналын хуудсыг нэг бүрчлэн тооллоо.

2,198 хэсгийн хороонд улс төрийн нам, эвсэл болон төрийн бус байгууллагын ажиглагчид, иргэдийн хяналт доор хяналтын тооллого хийж, санал тоолох төхөөрөмжийн дүнг баталгаажуулав.

 

Эх сурвалж: Сонгуулийн Ерөнхий Хороо