Уншиж байна ...

О.Оюунчимэг: Улаанбаатар хот орчмоор өнөөдөр, маргааш бороо орохгүй, +29 градус хүрч хална

Д.Янжиндулам, ikon.mn
2024 оны 7 сарын 2
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Улаанбаатар хот орчмын ойрын өдрүүдийн цаг агаарын төлөвийг танилцууллаа.

Цаг Уур, Орчны Шинжилгээний Газар (ЦУОШГ)-ын ахлах мэргэжилтэн О.Оюунчимэг "Улаанбаатар хот орчимд долдугаар сарын 2, 3-нд бороо орохгүй, өдөртөө +24... +29 градус хүрч халах төлөвтэй байна.

  • Долдугаар сарын 4-нд бага зэргийн бороо орно.
  • Долдугаар сарын 5, 6-нд өдөртөө бороо орно.
  • Долдугаар сарын 7, 8-нд бороо орохгүй +24... +29 градус хална.
  • Наадмын өдрүүдэд буюу долдугаар сарын 10, 11-нд бороо орж, сэрүүсэх төлөвтэй. Хугацаа ойртох үед илүү нарийвчилсан мэдээлэл гаргана.

Баярын наадмын үеэр ихэнх нутгаар бороо хуртай байх тул үер усны аюулаас сэргийлэхийг анхааруулж байна" гэж мэдээллээ.