Уншиж байна ...

Монгол Улсаас Арабын Бүгд Найрамдах Египет Улсад суугаа ЭСЯ-нд төрийн цахим үйлчилгээний “Хурдан” цэгийг нэвтрүүлжээ

ikon.mn
2024 оны 7 сарын 2
IKON.MN
Зураг зураг

Төрийн цахим үйлчилгээг иргэдэд хаанаас ч ойр, хурдан шуурхай хүргэх “ХУРДАН” цэгийг Монгол Улсаас Арабын Бүгд Найрамдах Египет Улсад суугаа Элчин сайдын яаманд нээлээ.

Тус Элчин сайдын яаманд төрийн цахим үйлчилгээний “ХУРДАН” цэг Арабын Бүгд Найрамдах Египет Улсад сурч, ажиллаж, амьдарч буй 30 гаруй Монгол Улсын иргэд төрийн цахим үйлчилгээний “ХУРДАН” цэгээс төрийн 51 байгууллагын 467 төрлийн үйлчилгээнээс 98 төрлийн лавлагаа тодорхойлолтыг үнэ төлбөргүй, хүндрэл, чирэгдэлгүй, хурдан, шуурхай авах боломж бүрдэж байна.

Цаашид үйлчилгээний төрөл, тоог нэмэгдүүлж, энэ онд багтаан 55 байгууллагын 800 орчим үйлчилгээг төрийн цахим үйлчилгээний “ХУРДАН” цэгээр дамжуулан хүргэхээс гадна 40 гаруй Дипломат төлөөлөгчийн газраар дамжуулан төрийн үйлчилгээг гадаад улсад сурч, ажиллаж, амьдарч буй иргэдэд хүргэхээр төлөвлөн ажиллаж байна.

зураг
 
зураг