Уншиж байна ...

МАН-ын бүлгийн даргаар Э.Бат-Амгалан, АН-ын бүлгийн даргаар Х.Баттулгыг сонгох хувилбар яригдаж байна

А.Ням-Өлзий, iKon.mn
2024 оны 7 сарын 2
IKON.MN
Зураг зураг

УИХ-ын сонгуулийн 2024 оны сонгуулийн дүнгээр байгуулагдсан 126 гишүүнтэй парламент анхдугаар чуулганы хуралдаанаа хийж байна. 

Анхдугаар чуулганы хуралдаанаар 

  • шинээр сонгогдсон гишүүдийг тангараг өргүүлж, бүрэн эрхийг нь хүлээн зөвшөөрөх;
  • Улсын Их Хурлын даргыг сонгох;
  • нам, эвслийн бүлэг байгуулсан тухай мэдээллийг Улсын Их Хурлын даргад бичгээр ирүүлснийг сонсох;
  • Улсын Их Хурлын дэд даргыг сонгох;
  • Байнгын болон дэд хороодын бүрэлдэхүүнийг баталж, Байнгын хорооны дарга нарыг сонгох;
  • Ерөнхий сайдыг томилох;
  • Засгийн газрын бүтцийн тухай болон Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуулийн төслийг хэлэлцэн батлах;
  • Засгийн газрын гишүүдийг томилох тухай Ерөнхий сайдын танилцуулгыг сонсох;
  • шинээр томилогдсон Засгийн газрын гишүүдийг тангараг өргүүлэх зэрэг асуудлыг хэлэлцдэг. 

Парламентад олонх болсон МАН-ын УЗ хуралдаж спикерээр Д.Амарбаясгаланг томилохоор яригдаж буй. Эцэслэн тогтоогүй энэ асуудлыг шинэ гишүүд тангараг өргөсний дараа УЗ-ийн хурлаар дахин хэлэлцэхээр болжээ.

МАН-аас нийслэлд нэр дэвшин сонгогдсон гишүүд олонх байгаа тул тэдний дундаас бүлгийн даргаа сонгох чигтэй байгаа аж. Парламентад хоёроос доошгүй удаа сонгогдсон нийслэлийн мандаттай гишүүдээс Э.Бат-Амгаланг УИХ-ын даргаар сонгох хувилбар яригдаж байгаа бол АН-ын бүлгийн даргын сонгууль нэлээд өрсөлдөөнтэй өрнөж байна гэдэг мэдээлэл байгаа. Тухайлбал, өмнөх парламентад бүлгийн даргын албыг хашиж байсан О.Цогтгэрэл үргэлжлүүлэн ажиллах амбицаа илэрхийлээд байгаа бол Х.Баттулга, Д.Ганбат нар ч энэхүү өрсөлдөөнд идэвхтэй оролцож байгаа ажээ.