Уншиж байна ...

ФОТО: УИХ-ын сонгуулийн санал хураалт орон даяар үргэлжилж байна

Г.Мөрөн, iKon.mn
2024 оны 6 сарын 28
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Улсын Их Хурал(УИХ)-ын 2024 оны сонгуулийн санал хураалт өнөөдөр 07:00-22:00 цагт зохион байгуулагдаж байна. 

18:30 цагийн байдлаар нийслэлийн есөн дүүрэг, 21 аймагт сонгогчдын ирц 50 хувийг давлаа. Санал хураалт дуусахад гурван цаг хүрэхгүй хугацаа үлдээд байгаа тул иргэн та Үндсэн хуулиар олгогдсон сонгох эрхээ эдэлж, сонгуульдаа оролцоорой.

Нэмж дурдахад сонгуулийн санал авах байранд очиход танд саналын хоёр хуудас өгнө. Нэг дээр нь танай тойрогт нэр дэвшигчдийн овог нэр байх бөгөөд эндээс та мандатын тоотойгоо тэнцүү тооны нэр дэвшигчийн өмнөх зууванг бүрэн будах учиртай. Гэхдээ нэг намын нэр дэвшигчдийг багаар нь сонгох ёстой гэдэг ташаа мэдээлэлд бүү автаарай. Та хүсвэл хэдэн ч намаас мандатын тоонд нийцүүлэн сонгож болно.

Харин нөгөөх хуудас дээр нь зөвхөн нам, эвслийн нэр бий. Та энэ хуудас дээр ганцхан нам, эвслийн өмнөх зууван дугуйг дүүргэн будах учиртай. 

ФОТО:
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг