Өнөөдөр монголчууд Үндсэн хуулиар олгогдсон эрхээ эдэлж, ес дэх удаагийн парламентаа бүрдүүлэхээр саналаа өгч байна.
Энэ удаагийн сонгуулийн үр дүнд тойргоор 78, нам, эвслийн жагсаалтаар 48 хүн УИХ-ын гишүүн болно. Санал хураалт 22:00 цагт дууссанаар хэсгийн хороод дүнгээ нэгтгэн Сонгуулийн Ерөнхий Хороонд илгээж, нийтэд мэдээлэгдэх юм.
Уг мэдээллийг шуурхай хүргэхээр iKon.mn сайт УИХ-ын сонгуулийн дүнг танилцуулах хуудсаа нээлээ. Уншигч та энэ хуудаснаас УИХ-ын 13 тойргийн болон нам, эвслийн авсан саналын тоон урьдчилсан мэдээг хүлээн аваарай.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!