Уншиж байна ...

С.Чулуун: Узбекистаны газар нутаг дээр буй Монголын эзэнт гүрний хотуудын хамтарсан малтлага, судалгааг хийнэ

М.Батчимэг, ikon.mn
2024 оны 6 сарын 27
IKON.MN
Зураг зураг
Ичан-Кала

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Узбекистан Улсад хийсэн төрийн айлчлалын үеэр "Чингис хаан" үндэсний музей Узбекистаны Төмөр хааны музей болон түүхийн музейтэй хамтын ажиллагааны гэрээ байгууллаа. 

Энэ талаар "Чингис хаан" үндэсний музейн захирал С.Чулуун "Уг гэрээний үр дүнд соёл, шинжлэх ухаан, соёлын өвийн хүрээнд хамтарч ажиллах боломж бүрдэж байна.

Төв Ази дахь Монголын түүхтэй холбоотой дурсгалуудыг хамтарч хэвлэх, Монголд байгаа Төв Азитай холбоотой дурсгалуудыг мөн хэвлэн нийтлэх, хамтарсан үзэсгэлэн зохион байгуулах мөн ирэх жилийн наймдугаар сард Төв Азийн улс орнуудын музейн нэгдсэн формыг Монгол Улсад хийхээр болж байна. 

Түүнчлэн Узбекистаны газар нутаг дээр буй Монголын эзэнт гүрний үеийн хэд хэдэн хотын хамтарсан малтлага, судалгаанд оролцох бололцоотой боллоо.  

Узбекистантай харилцаж байсан монголчуудын харилцаа бол Хүннүгийн үеэс эхлэлтэй. Хүннүгийн язгууртны булш дотроос гарсан хивс нь Төв Азиас авчирсан хивс байх жишээтэй. Гол худалдааны замын боомт болсон Монголын өндөрлөг Төв Азийн энэ бүс нутагтай холбоотой маш олон түүх үлдэж хоцорсон. Үүнийг хамтарч судлах боломж эхэлж байна" гэв.