Уншиж байна ...

Б.Баянмөнх: Ноднин үерийн эрсдэлтэй бүсээс нүүлгэсэн зарим айл буцаад тухайн газартаа очсон байсан

П.Сайнжаргал, IKON.MN
2024 оны 6 сарын 27
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Цаг агаарын төлөв байдал, үер, усны ослоос урьдчилан сэргийлэх чиглэлээр ОБЕГ-ын Ажиллагааны удирдлагын газрын дарга, хурандаа Б.Баянмөнх дараах мэдээллийг хийлээ. 

Үерийн эрсдэлтэй бүсэд оршин сууж буй иргэдийг нүүлгэн шилжүүлэхэд үүсэж буй зарим хүндрэлийн талаар тэрбээр ярьсан юм. 

Тэрбээр "Онцгой байдлын алба хаагчид өдөр бүр дуудлага мэдээллийн дагуу ажиллаж байна

Сэлбэ, Дунд голын лаг шаврыг цэвэрлэх ажиллагаанд ААН, байгууллагууд оролцож байгаа. 

Өнгөрсөн өдрүүдэд Яармаг, Биокомбинатын айлуудаас 69 өрхийн 384 айл өрхийг нүүлгэн шилжүүлсэн. Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсээс Энхсаран сувилал болон тухайн эрсдэлтэй байршилд байгаа айл өрх, сувиллын газруудад хоёр өдрийн өмнөөс мэдэгдэл, шаардлага өгсөн.

Гэвч 100 гаруй иргэн л явж, 384 иргэн үлдсэн. 

Нийслэлийн зургаан дүүрэгт аюултай бүс нутагт 2,000 гаруй айл өрх байна. Нийслэлийн хэмжээнд 52 байршил аюултай байгаа. 

Онцгой байдал, мэргэжлийн байгууллагуудаас иргэдэд удаа дараа давхардсан тоогоор 3,000 гаруй удаа мэдэгдэл өгсөн. Гэвч айл өрхүүд нүүдэггүй тохиолдол бий. 

Тухайн газар дээр зөвшөөрөлгүй буусан айлуудыг албадан нүүлгэх эрх зүйн орчин байхгүй учраас байнга мэдэгдэл өгч байна.

Ноднин үерт автсан 100 гаруй айл өрх нүүсэн. Гэвч тухайн эрсдэлтэй байршилдаа буцаад ирсэн хүмүүс ч бий. Үерийн аюултай бүсээс айл өрхүүдийг нүүлгэх ажиллагаа их төвөгтэй" гэлээ.