Уншиж байна ...

ПАРИС 2024: Украин улс олимпод оролцох багийн албан ёсны хувцсаа танилцууллаа

Э.Тэмүүлэн, iKon.mn
2024 оны 6 сарын 27
IKON.MN
Зураг зураг

Украины Үндэсний Олимпын Хороо (УҮОХ)-ноос "Парис 2024" олимпын багийн ёслол болон тамирчдын хувцсаа танилцууллаа. Нийслэл Киев хотод болсон арга хэмжээнд олимпын хүрэл, дэлхийн хошой аварга жүдоч Дарья Билодид тэргүүтэй тамирчид нь оролцлоо.

зураг
 

"Спортоор дамжуулан эх орноо сурталчлах боломжтой учраас медаль хүртэхийг ихэд хүсэж байна" гэж Д.Билодид онцолжээ.

Украины ҮОХ-ны тэргүүн Вадим Гутцайт "Шинэ ёслолын хувцас, улсынхаа далбааг хараад өөрийн эрхгүй сэтгэл хөдөллөө. Нээлтийн ёслолын үеэр тамирчид маань гарч ирэхээр дэмжигчид маань хүлээж авна. Ингэснээр дэлхий дахинд бид амьд гэдгээ мэдрүүлэх юм" гэж ярьжээ.

Оросын түрэмгийллийн эсрэг эх орноо хамгаалахаар 3,000 гаруй тамирчин армид элссэнээс 479 нь амь насаа алдсан гэдгийг AFP мэдээлсэн юм.

 

Эх сурвалж: Inside The Games