“Хандимен Сервис” ХХК нь Япон улсын тэргүүлэгч будаа боловсруулах тоног төхөөрөмж үйлдвэрлэгч “Сүзүмо” компанитай тоног төхөөрөмж нийлүүлэх, засвар үйлчилгээ үзүүлэх Монгол дахь албан ёсны дистрибьютороор ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа.
- Сайн байна уу Накаяама-сан. Та компаниа товч танилцуулаач.
- Сүзүмо компани нь 1961 онд байгуулагдсан ба өөрсдийн 60 гаруй жилийн ноу-хау дээр тулгуурлан дэлхий дахинд Япон Улсын сүши, онигири болон бусад будаан бүтээгдэхүүнүүд, “Амттай, Сэтгэл дулаацуулах” хоолыг түгээх зорилготойгоор үйлдвэрлэлийн автоматжуулалтын “Робот” тоног төхөөрөмжийг 5 тивийн 35 улсын зах зээлд нэвтрүүлэн үйл ажиллагаагаа явуулж байна.
- Баярлалаа. Танай компани Монгол улсад үйл ажиллагаагаа тэлэх болсон шалтгаанаа дурдвал?
- Монгол Улсад ялангуяа залуу үеийн дунд будааны хэрэглээ тогтвортой өсөж байгаа, мөн будаагаар хийсэн бүтээгдэхүүний төрөл зүйлийн эрэлт нэмэгдсээр байна. Үүнтэй холбоотой үнийн өсөлт, ажиллах хүчний хомсдолыг бууруулахын тулд үйлдвэрлэлийн автоматжуулалт нэн тэргүүнд тавигдах асуудал болоод байна. Бид Монгол Улсад тулгараад буй дээрх асуудлуудыг шийдвэрлэхээр “Хандимен Сервис” ХХК-тай хамтран Япон Улсын будааны соёлыг түгээхээр ажиллаж байгаадаа баяртай байна.
- Сайн байна уу Анхсүрэн. Та компанийнхаа талаар товч танилцуулна уу.
- Манай компани 2022 онд байгуулагдсан ба “Айл өрх, албан байгууллагуудад илүү “ЧАНАРТАЙ” амьдралын хэв маяг бий болгоход туслах “МЭРГЭЖЛИЙН” үйлчилгээг үзүүлэх” алсын хараатайгаар Хөрөнгийн эрсдэлийн удирдлагын экосистемийг Монгол улсад хөгжүүлэх зорилготой ажиллаж байна. Одоогийн байдлаар Улаанбаатар хотод 20 гаруй харилцагчийн 300 орчим объектод гал, цахилгаан, сантехник, тоног төхөөрөмжийн урьдчилан сэргийлэх үзлэг, засварын үйлчилгээг үзүүлж байна.
Бидний үзүүлж буй урьдчилан сэргийлэх үзлэг, засвар нь барилга дээр үүсэж болох томоохон эрсдэлүүдийн магадлалыг бууруулах цаашлаад барилгын өнгө төрх, үнэ цэнийг хэвээр хадгалах, засаж сайжруулах, гаднын нөлөөтэй эрсдэл учирсан нөхцөлд хохирол багатай даван туулах, бэлэн байдлыг хангах гэх мэт давуу талуудтай.
- Сүзүмо компанитай хийгдэж буй хамтын ажиллагааны талаар бидэнд мэдээлэл өгнө үү.
- Хоол үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжийн хувьд урьдчилан сэргийлэх үзлэг, завсар үйлчилгээний эрэлт өндөр байдаг. Үүнтэй холбоотой бид үйл ажиллагааны хүрээгээ тэлж албан ёсны эрхтэйгээр чанартай, мэргэжлийн үйлчилгээг үзүүлэхээр Сүзүмо компанитай хамтын ажиллагаа эхлүүллээ
Хамтын ажиллагааны хувьд Накаяама-сан хэлсэнчлэн хоолны гол түүхий эд болох будааны амт, чанар, мөн хоолны нэр төрлийг нэмэгдүүлэх, үйлдвэрлэлийн зардлыг бууруулах зорилгоор будааны эх орон Япон Улсын тоног төхөөрөмжийн инженерингийн ноу-хауг Монгол Улсад нутагшуулахаар ажиллах болсондоо бид баяртай байна.
Энэхүү автомат тоног төхөөрөмжүүдийг хоол үйлдвэрлэлд нэвтрүүлснээр ажиллах хүчний хомсдолыг нөхөх, хүний оролцоог 50-70% хүртэл бууруулах, боловсруулсан будааны чанар сайжрах гэх мэт давуу талууд үүсэж байна.
Мөн манай зүгээс хамтын ажиллагаатай холбоотой мэргэжилтэн бэлтгэх үүднээс энэ оны 5-р сард инженерийн багаараа Япон улсыг зорин Сүзүмо компанийн тоног төхөөрөмжийн үйлдвэрлэлтэй танилцан, сургалтад хамрагдаад ирлээ. Цаашид ч бид инженер техникийн ажилчдаа сургалтад тогтмол хамруулж, хөгжүүлэх тал дээр анхаарал хандуулан ажиллах болно.
- Та бүхэнтэй хамтран ажиллах, дэлгэрэнгүй мэдээлэл авахаар бол хэрхэн холбогдох вэ?
- Дараах сувгуудаар бидэнтэй холбогдох боломжтой:
Утас: 99907054
И-мэйл: tengis@handy.mn
Фэйсбүүк: www.facebook.com/Service.Handyman
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!