УИХ-ын 2024 оны сонгуульд нэр дэвшигчдийн хандив болон сонгуулийн зардлын зарцуулалтын явцын тайланг аудитын байгууллагаас зургаадугаар сарын 26-ны байдлаар танилцууллаа. Нэр дэвшигч, нам, эвсэл авсан хандив болон сонгуулийн зардлын зарцуулалтын явцын тайланг Төрийн аудитын дээд байгууллага нийтэд ил болгох хуультай байдаг.
Өчигдрийн байдлаар тойрогт нэр дэвшиж буй 969 нэр дэвшигчээс 841 нь зардлын тайлангаа ирүүлжээ. Тайлангаас харвал сонгуульд хандив аваагүй, 1.1 тэрбум төгрөгийг зарцуулсан нь ч байна.
841 нэр дэвшигчийн сонгуулийн зардлын зарцуулалт, болон иргэд, хувийн хэвшлийн өгсөн хандивын дэлгэрэнгүй жагсаалтыг манай сайтын "Сонгууль 2024" хуудаснаас нэр дэвшигч тус бүрээр нь үзэх боломжтой боллоо.
Хураангуй тайлангаас доорх зүйлсийг харах боломжтой. Үүнд
Нэр дэвшигчийн мөнгөн хандивын тайланд:
"Сонгууль 2024" хуудсанд нэр дэвшигчдийн танилцуулга, хөрөнгө орлогын мэдээлэл, тухайн мандатын тоо болон хэчнээн нэр дэвшигч өрсөлдөж байгаа зэрэг нэгдсэн мэдээллийг ойлгомжтой байдлаар байршуулсан юм.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!