Уншиж байна ...

ФОТО: Монголын Хөдрөг ба Гар урлалын их наадамд 50 орчим урлаачийн 300 гаруй бүтээлийг дэлгэжээ

Э.Тэмүүлэн, iKon.mn
2024 оны 6 сарын 27
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Монголын Хөдрөг ба Гар урлалын их наадам энэ сарын 25-наас долдугаар сарын 2-ны өдрүүдэд Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд хоёр дахь жилдээ зохион байгуулагдаж байна. Тус үзэсгэлэнд 50 орчим гар урлаачийн бүтээсэн хөдрөг, зүймэл урлал, эсгий урлал, сүлжмэл урлал зэрэг 300 гаруй урлалын бүтээлийг дэлгэжээ.

Уг арга хэмжээний гол зорилго нь Монгол Улс нь гар урлалын язгуур улс болохын хувьд өөрийн орны уламжлалт урлал, тэр дундаа хөдрөг, зүймэл болон бусад урлалыг түгээн дэлгэрүүлэх, хөгжүүлэх, сурталчлах бусад орны шилдэг гар урлаачдын уран бүтээлтэй танилцаж туршлага судлах, цаашид хамтран ажиллах олон арга хэмжээнүүдийн эхлэлийг тавих, харилцан сургалт судалгаа явуулах нөхцөл боломжийг бий болгоход оршиж буй юм.

Тус арга хэмжээний үеэр:

  • Урлагийн үзүүлбэр
  • Өнөө цагийн шилдэг урлаачдын дахин давтагдашгүй гар урлалын болон урлагийн бүтээлүүд,
  • Гар урлал, урлаг дизайн, хувийн санхүү татварын талаар илтгэл, зөвлөгөө өгөх эрдэмтэн, дизайнер, мэргэжлийн экспертүүдтэй биечлэн уулзах,
  • Ахмад урлаачидтайгаа уулзаж хууч хөөрөн туршлага судалж,
  • Олон жилийн туршлагатай гар урлаач мастер багш нарын сургалт,
  • Дахин давтагдашгүй хийц загвар бүхий төрөл бүрийн гар урлалын үзэсгэлэн худалдаагаар үйлчлүүлэх боломжтой аж.

Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг