Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/06/17-НД НИЙТЛЭГДСЭН

ПАРИС 2024: Тувагийн Начин Монгуш тэргүүтэй бөхчүүд олимпод оролцоно

Э.Тэмүүлэн, iKon.mn
2024 оны 6 сарын 17
IKON.MN
Зураг зураг
Inside The Games

Олон Улсын Олимпын Хороо (ОУОХ)-ноос Орос, Беларусийн тамирчдыг олимпод оролцуулах багийн эхний бүрэлдэхүүнийг танилцууллаа. 

Тодруулбал дугуй, гимнастик, таеквондо, хүндийг өргөлт, чөлөөт бөхийн төрөлд Орос, Беларусийн 25 тамирчин оролцохоор болсныг мэдээлсэн билээ.

Бөхийн төрлүүдэд 16 тамирчин оролцохоор болсноос Оросын паспорттой:

  • Начин Монгуш (57 кг, эр)
  • Шамиль Мамедов (65 кг, эр)
  • Арслан Багаев (86 кг, эр)
  • Абдулла Курбанов (125 кг, эр)
  • Алан Остаев (87 кг, сонгомол бөх)
  • Магомед Муртазалиев (97 кг сонгомол бөх)
  • Наталья Малышева (53 кг, эм)
  • Вероника Чумикова (59 кг, эм)
  • Алина Касибиева (62 кг, эм)
  • Элизавета Петлиакова (68 кг, эм)

Мөн Беларусийн: 

  • Яхор Акулич (74 кг, эр)
  • Уладзислау Казлоу (97 кг, эр)
  • Абубакар Хаслаханау (97 кг, сонгомол бөх)
  • Дмитри Зарубски (130 кг, сонгомол бөх)
  • Вияалета Ребикава (53 кг, эм)
  • Кристина Сазикина (62 кг, эм)

Оросын олимпын аваргууд болох Абдулрашид Садулаев, Заурбек Сидаков, Заур Угуев тэргүүтэй бөхчүүд армийн хамааралтай тул олимпын эрх авсан ч оролцох боломжгүй болжээ.

Энэ талаар Оросын бөхийн холбооны тэргүүн Михаил Мамиашвили ямар нэгэн мэдээлэл хийхээс татгалзсан байна. 

 

Эх сурвалж: Flo Wrestling