Уншиж байна ...
Зураг
Зураг

“Hipay” компани ISO/IEC 27001:2022 мэдээллийн аюулгүй байдлын олон улсын стандарт нэвтрүүллээ

СУРТАЛЧИЛГАА
2024 оны 11 сарын 4
Сурталчилгаа

“Hipay” компани нь Мэдээллийн Аюулгүй Байдлын Менежментийн Тогтолцоог нэвтрүүлж, хэрэглэгчид болон харилцагч байгууллагуудын мэдээллийн нууцлал, аюулгүй байдлыг хангах, мэдээллийн хамгаалалтын дэвшилтэт системийг нэвтрүүлэх, тасралтгүй сайжруулах шаардлагуудыг тусгасан Олон улсын ISO/IEC 27001:2022 стандартын шаардлагыг ханган, гэрчилгээгээ хүлээн авлаа.

зураг
 

Энэхүү стандартыг хангаж, магадлан итгэмжлэлийн гэрчилгээг авахдаа шинжилгээнд тулгуурласан кибер аюулгүй байдлын Олон улсын байгууллага болох “SISA infosec” компаниар дотоод аудит хийлгэж, ISO гэрчилгээжүүлэх Олон улсын байгууллага  “Reach ISO”-оор баталгаажуулалт хийлгэсэн байна.

зураг
 

Ингэснээр “Hipay” компани хэрэглэгчид болон хамтрагч байгууллагуудын мэдээллийн аюулгүй байдлыг дээд түвшинд хангах стратегийг цаашид баримтлан ажиллахаар боллоо.

“Hipay” компанийн гүйцэтгэх захирал Э.Сайханжаргал “Манай харилцагчдын хувьд мэдээллийн аюулгүй байдал нь бүрэн хамгаалагдсан гэж хэлж болно. Өмнө нь бид дэлхийн шилдэг 19 банкны хэрэглэгчийн картын мэдээллийг хүлээн авах, хадгалах, аюулгүй байдлын стандартын технологи нийлүүлэгч “ACI WORLD WIDE”  компанитай хамтран ажиллаж, Монголд анх удаа “E-commerce Payment Gateway” төлбөрийн системийг нэвтрүүлж, дэлхийн жишигт нийцсэн төлбөр, тооцоо хийх боломжийг бүрдүүлсэн. Мөн төлбөрийн картын системийн мэдээллийн аюулгүй байдлын Олон улсын PCI DSS стандартын шаардлагыг бүрэн хангаж, баталгаажуулсан” хэмээн ярилаа.

Цахим төлбөр тооцооны үйл ажиллагаа эрхлэгч “Hipay” компани нь БНХАУ-ын тэргүүлэгч Wechatpay болон Alipay+ үйлчилгээний Монгол дахь албан ёсны хамтрагч юм.

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.