Гоо сайхны салбарт шинэ өнгө төрх, шинэлэг үйлчилгээ нэвтрүүлсэн K-Glow дэлгүүр Улсын Их Дэлгүүрийн нэгдүгээр давхарт үйл ажиллагаа явуулж эхлээд хэдийн нэг жил өнгөрчээ.
Солонгос гоо сайхны бүтээгдэхүүнүүд алдартай болохын хэрээр хэрэглэгчдийн хувьд олон бренд, бүтээгдэхүүнээс сонголт хийх, өөрт тохирсон чанартай бүтээгдэхүүнийг худалдан авахад хэцүү болж байна. Тэгвэл K-Glow дэлгүүр нь дээрх асуудлыг шийдэж Солонгос улсдаа төдийгүй дэлхийд алдартай 60 гаруй брендийн арьс арчилгаа, үс арчилгаа, бие арчилгаа, нүүр будалт болон эмэгтэйчүүдийн бүтээгдэхүүнүүдийг албан ёсны эрхтэй НЭГ дороос худалдан авах боломжийг олгодог билээ.
Мэргэжлийн арьс оношилгооны аппаратаар дэлгэрэнгүй оношилгоо хийж, Гоо сайхны зөвлөхүүд нь танд тохирсон бүтээгдэхүүнийг санал болгодог тул хэдийнээ бүсгүйчүүдийн зочлох дуртай дэлгүүрийн нэг болжээ.
K-Glow дэлгүүр нь 1 жилийн ойн баяраа тохиолдуулан 6-р сарын 10-аас 12-ны өдрүүдэд ХЯМДРАЛТАЙ худалдаа зохион байгуулж байгаа тул та Улсын Их Дэлгүүрээр зочлоорой.
Дэлгүүрийн ажиллах цагийн хуваарь: Өдөр бүр 09:00-22:00