Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/06/10-НД НИЙТЛЭГДСЭН

Паралимпын тамирчин Бруна Александре олимпод оролцоно

Э.Тэмүүлэн, iKon.mn
2024 оны 6 сарын 10
IKON.MN
Зураг зураг
CNN

Бразилын ширээний теннисчин Бруна Александре улсаа төлөөлөн олимпод оролцох болсныг зарлалаа. Энэ жил 29 настай Бруна паралимпаас мөнгө, гурван хүрэл медальтай нэгэн.

Тэрбээр өнгөрсөн жил Пан Америкийн наадамд энгийн тамирчидтай багийн төрөлд өрсөлдөж хүрэл медаль хүртсэн билээ. 

Б.Александре хоёр сартай байхдаа вакцины нөлөөгөөр цусны бүлэгнэл өвчний улмаас нэг гараа тайруулсан аж. 

Түүнээс өмнө Өмнөд Африкийн гүйгч Оскар Писториус, Польшийн ширээний теннисчин Наталья Партыка олимп болон паралимпад оролцож байв.

Польшийн Н.Партыка хамгийн залуудаа буюу 2000 онд 11 насандаа паралимпад оролцож байсан бол найман жилийн дараа "Бээжин 2008" олимпод хүч сорьж байв. 

Харин паралимпын зургаан алтан медальтай О.Писториус Лондоны олимпын 400 метрт хурд сорьсон түүхтэй.

 

Эх сурвалж: CNN