"Ulaanbaatar Urban Festival - 2024" энэ сарын 6-наас 9-нийг дуустал Сүхбаатарын талбайд болно.
Монголд анх удаа болж буй энэхүү фестивальд 3х3 сагсан бөмбөг, скейтборд, роллер скейт, BMX дугуй, крикет, модон барилдаан, корнхол, лазер гүйлт, фанкшенл фитнесс, фризби, пикл болл гэсэн спортын 11 төрлөөр зохиогдох юм.
Фестивалийн үеэр хотын спортын төрлүүдийг нийтэд таниулж, хүүхэд залуусыг эдгээр спортоор сонирхон хичээллэх боломжоор хангахаас гадна нөхөрсөг тэмцээнүүдийг зохион байгуулахаар төлөвлөжээ.
Энэ үеэр Нийслэлийн Засаг Даргын Тамгын Газар (НЗДТГ) болон Монголын 3х3 сагсан бөмбөгийн холбоо хамтран "Эмэгтэйчүүдийн дэлхийн гранпри", болон Улаанбаатар Их Дуулга тэмцээнийг явуулах юм.
Анх удаа Их Дуулга тэмцээн болж өргөжин Монголд зохион байгуулагдаж буй 3х3 сагсан бөмбөгийн Их Дуулга тэмцээнд дэлхийн шилдэг 12 баг өрсөлдөнө. Монголоос "Sansar MGL", "Zavkhan SAINSCORE" болон урилгаар "Ulaanbaatar MMC Energy" баг оролцох аж.
Эмэгтэйчүүдийн гранпри тэмцээнд найман баг өрсөлдөнө. Манай улсаас үндсэн баг болон 23 хүртэлх насны залуучуудын шигшээ баг хүч сорих юм.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
8 СЭТГЭГДЭЛТЭЙ
|