ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/05/31-НД НИЙТЛЭГДСЭН

Ө.Өлзийням: Ирланд улсад сургалтын визээр очоод ажлын виз болгон солиулах боломжтой

ikon.mn
2024 оны 5 сарын 31
Сурталчилгаа
Зураг зураг

Ирландын ELI Англи хэлний сургуулийн Монгол дахь төлөөлөгчийн газар Work & Study Travel Mongolia /WST Mongolia/ нь хүмүүсийг зуучлалын төлбөргүйгээр Ирланд улс руу явуулж өгч байгаа юм байна.

Бид энэ талаар ELI сургууль болон WST Mongolia-н Ирланд дахь төлөөлөгч Ө.Өлзийнямтай ярилцлаа.

- Ирланд улс руу сүүлийн үед олон залуус явж байгаа. Үүний гол шалтгаан юу вэ?

- Ирланд улс нь Европын холбооны цорын ганц Англи хэлтэй орон учир хүмүүс хэлний ур чадваруудаа дээшлүүлэхээр ихээхэн явж байна. Үүнээс гадна дэлхийд амьдралын чанарын индексээрээ 2-т, энх тайван, аюулгүй байдлын индексээрээ 3-т, эдийн засгийн өсөлтөөрөө 3-т тус тус ордог.

Мөн Ирланд орон нь соёлын өв, үзэсгэлэнт байгалиараа алдартай. Стрессгүй, цэвэр агаар, эрүүл хоол хүнстэй тул чанартай амьдралын суурь бүрдсэн гэж хэлж болно. Ирландад технологийн салбарын дэлхийн шилдгүүд болох Google, Facebook, Tiktok, Amazon гэх мэт компаниудын, мөн тоглоомын болон эрүүл мэндийн хэрэгслүүдийн дэлхийн шилдэг компаниудын Европ дахь толгой офиссууд нь байдаг тул эдийн засгийн өсөлт сайн. Гадаадын иргэд сурахын хажуугаар албан ёсоор ажиллах боломжтой, үүний зэрэгцээ Европын бусад орнуудаар хямд зардлаар аялах боломжтой гэх мэт маш олон давуу талтай. 

- ELI сургууль болон WST Mongolia-н талаар танилцуулаач.

- “WST Education Corp” нь Латин Америкийн орнууд, Турк, Морокко, Казахстан, Монгол гэсэн орнуудад өөрсдийн төлөөлөгч нартай олон улсын групп компани бөгөөд төлөөлөгчдөөрөө дамжуулан ELI сургууль болон Ирландын 16 гаруй их сургуулиуд руу хүмүүсийг үнэ төлбөргүй зуучилж өгдөг. Монголд бид WST Mongolia гэсэн нэрээр ажиллаж байгаа.

Харин ELI сургууль нь Ирландад 2017 онд байгуулагдсан ба Дублин, Лимерик, Дрогеда гэсэн 3 хотод 4 салбартай Ирландын хамгийн том Англи хэлний сургууль юм. Дэлхийн 70 гаруй орны 2500 орчим оюутнууд ирж суралцаж байгаа ба эдгээр оюутнуудаа нэгтгэх арга хэмжээнүүд болон ажилд ороход нь туслах ажлын экспо сар бүр зохион байгуулж өгдгөөрөө үнэ цэнээ нэмэгдүүлж байгаа.

- Яагаад зуучлалын төлбөргүй вэ?

- Би хүртэл ажилд орохдоо гайхсан хэхэ. Гэхдээ гол шалтгаан нь WST Mongolia нь ELI сургуулийн Монгол Улс дахь албан ёсны төлөөлөгч. Бид өөрсдийнхөө сургууль руу хүмүүс явуулж байгаа тул зуучлалын төлбөр авдаггүй.

Төлөөлөгчийн газраар дамжиж явж байгаа нь илүү найдвартай байдаг.

- Ирландын виз авахад хэр хэцүү вэ?

- Бид виз шаарддаг бусад орны төлөөлөгчидтэйгөө нэг баг болж ажилладаг болохоор хүмүүсийн визний материал давхар хяналттай байдаг. Иймд одоогоор манай виз гаралт 98%-тай байгаа. Харин шаардагдах материалуудын хувьд бүрдүүлэхэд хялбар, ихэнх нь И-Монголиагаас гардаг. Виз амжилттай гарахад зорилго, эргэж ирэх баталгаа, захидал, дансны баталгаа гэх мэт тодорхой зүйлс шаардлагатай. Эдгээрийг бид маш нарийн тайлбарлаж зөвлөгөө өгснөөр оюутнуудын виз амжилттай гарч байна.

зураг
 

- Насны хязгаар бий юу? 

- Бид 12-17 настнуудад зуны болон өвлийн богино хугацааны сургалт, 18-с дээш насныханд урт хугацаанд ажиллангаа, суралцах хөтөлбөрүүдэд элсүүлж байгаа. Одоогоор манайд 41 хүртэлх настай хүмүүсийн виз амжилттай гарсан байна. Насны дээд хязгаар гэж байхгүй тул хэдэн ч настай хүн виз мэдүүлэх боломжтой. Манай олон улсын багт 54 настай хүний виз амжилттай авсан тохиолдол бий.

- Ирландад очсон хүмүүс ер нь хэр хурдан учраа олдог вэ?

- Энэ бол цэвэр хувь хүнээс шалтгаалдаг. Ямар ч гаднын улсад очиход эхний 1-2 сар орчиндоо дасах гэж амар биш байдаг тул оюутнууддаа явахаасаа өмнө ойр зуур өөртөө тусламж авах хэмжээнд Англи хэлээ сайжруулаад яваарай гэж зөвлөдөг. 

Түүнчлэн би өөрөө Ирландад амьдардаг тул ирсэн оюутнууддаа оршин суух эрх, ажиллах эрх, банкны болон оюутны карт гэх мэт бичиг баримтуудаа хэрхэн авахыг нь зааварчилж өгдөг. Цааш визээ хэрхэн сунгах болон их сургуульд ороход нь зөвлөгөө өгдөг. 

Үүнээс гадна Ирландад очсоны дараа Монгол дахь төлөөлөгч нартай холбогдоод зөвлөгөө авч байгаа тохиолдол элбэг бий. Энэ нь төлөөлөгчийн газраар дамжуулан Ирланд руу явахын бас нэгэн давуу тал юм. 

- Тэнд амьдрахын хүндрэлтэй болон давуу тал нь юу вэ?

- Монголтой харьцуулахад цаг агаарын хувьд бороо их орно, нар бага гардаг. Зарим нь үүнийг хүндрэлтэй гэж хүлээж авдаг тул сэтгэл зүйгээ бэлдээд ирээрэй. Түүнчлэн дэлхийн 120 гаруй улсаас ирсэн хүмүүстэй хамт ажиллаж, амьдрах шаардлагатай тул тэдгээрийн соёлыг хүндэтгэх, дасан зохицох хэрэгтэй байдаг. 

Давуу талууд маш их. Жишээлбэл, хүний эрхийг дээдэлдэг орон учир та өөрийн ур чадвар, хандлагад нийцсэн хүссэн ажлаа хийж болно. Та хөдөлмөрөө шударгаар үнэлүүлэн ажиллах боломжтой.

Таныг хэдхэн минут илүү ажиллахад хөлсийг нь төлдөг. Сургалтын арга барил маш чөлөөтэй тул та хурдан хугацаанд өөрийгөө илэрхийлэн сайжрах боломжтой. Иймд би ярьж чадахгүй гэж хойш суухгүйгээр өөрөө өөрийнхөө төлөө хичээгээрэй.

Бас нэгэн давуу тал бол Европын орнуудаар хамгийн хямд зардлаар аялах боломжтой. Та Ирландын виз авсан байхад бусад орнуудын виз гаралт маш өндөр. Учир нь Ирланд улс нь визний зэрэглэлээрээ дэлхийд 5-т жагсдаг. Мөн дэлхийн одуудын аялан тоглолтуудыг дэргэдээс нь үзэх боломжтой.

- Сурахын хажуугаар ажиллах нөхцөл ямар вэ?

- Оюутнууд 7 хоногийн 20 цаг, амралтаараа 40 цаг ажиллах эрхтэй. Та  хамгийн бага цалингаар 7 хоногийн 20 цаг ажиллахад нэг сарын амьжиргааны зардлаа олох боломжтой. Ирландад сургалтын визээр очоод түүнийгээ ажлын визээр солиулах боломжтой. Ажлын визтэй болох хүртэл хүн бүр өөр өөр хугацаа туулна.  Ажлын виз авах 2 арга зам бий, нэг нь хэлний бэлтгэлээ дуусгаад их сургуульд сурч төгсөөд 1-2 жилийн бүтэн цагаар ажиллах эрх авна. Тухайн ажлын эрхээрээ спонсор компани олоод ажлын визтэй болох боломжтой. 

Нөгөө арга нь Ирландад эрэлттэй мэргэжлүүдээр ажиллан хөдөлмөрийн гэрээ байгуулах юм. Эрэлттэй мэргэжлүүдээс гэвэл, IT мэргэжилтнүүд, эмнэлгийн ажилчид, тогооч, нарийн боовчин, гагнуурчин, мужаан, гахай маллагч гэх мэт. Та оюутны визээр Ирландад оччихоод дээрх мэргэжлүүдийн нэгээр ажилд ороод өөрийн ур чадвараа хүлээн зөвшөөрүүлснээр хөдөлмөрийн гэрээ байгуулаад, та ажлын виз авах боломжтой. Яг одоогоор Монголчуудын хамгийн ихээр ажлын виз авч байгаа салбар нь хоол хүнс, асаргаа, маркетинг байна. 

- Ярилцлагынхаа төгсгөлд Ирланд Улсад суралцангаа ажиллахаар төлөвлөж буй хүмүүстээ зөвлөж юуг хэлэх вэ?

- Ер нь аливаа гаднын оронд суралцаж, ажиллахаар шийдэх нь тухайн хүний амьдралын маш том алхам байдаг. Гол нь хаана, ямар боломжууд байгааг сайн судалж, үнэхээр танд давуу тал олгож чадах уу, таны хүссэн бүхэн тэнд байна уу гэдгийг сайтар судлах хэрэгтэй. Иймдээ ч бид манайхыг зориод зөвлөгөө авахаар ирж байгаа хүмүүстээ бүхий л талаас нь чадах бүхнээ зөвлөдөг. Тэд нар маань ч визээ гардан аваад сэтгэл хангалуун байгааг мөн түүнчлэн Ирландад очсоныхоо дараа ч илгээдэг тэр талархлын сэтгэгдлүүдийг хараад маш их урам зоригийг авч илүү шамдан ажилладаг даа. Та шийдвэрээ гаргасан бол манайд хүрэлцэн ирээрэй. Манай найрсаг хамт олон танд чин сэтгэлээсээ зөвлөн ажиллах болно. 

Та хэрвээ Ирланд улсад суралцахаар төлөвлөж буй бол ЭНД ДАРЖ бүртгүүлэн WST Mongolia-тай холбогдоорой. 

 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
6
Зураг
ЗӨВ, ГОЁ
5
Зураг
ТЭНЭГЛЭЛ
1
Зураг
ХАХА
1
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.