L’Occitane Спа үйлчилгээний Монгол дахь анхны салбар Горхи Тэрэлжийн үзэсгэлэнт байгальд 5 сарын 31-ний өдрөөс эхлэн албан ёсоор үүдээ нээнэ. L’Occitane брэндийн амьд байгалийн гаралтай орц найрлага, өндөр үр дүн бүхий нүүр, бие арчилгааны бүтээгдэхүүн, тэдгээрийн үр дүнг нэмэгдүүлэх массажны техникүүдтэй хослуулсан энэхүү Спа үйлчилгээг Жуулчин Тэрэлж Ресорт албан ёсны эрхтэйгээр нэвтрүүлж байна.
Байгалийн сайханд байрлах L’Occitane Спа-д Франц багшийн удирдлага дор бэлтгэгдсэн мэргэжлийн Монгол, Тайланд терапистууд хэрэглэгч нэг бүрийн хэрэгцээ шаардлага, арьсны онцлогт тохирсон үйлчилгээг үзүүлж, нойрны чанарыг сайжруулж, эрүүл амьдрал, гоо үзэсгэлэнг цогцлоох бодит үр дүнг мэдрүүлнэ.
Тоног төхөөрөмж ашиглахаас илүүтэйгээр уламжлалт аргаар үйлчилгээ үзүүлэхийг зорьдог L’Occitane Спа нь дэлхийн өнцөг булан бүр дэх арга барилаас туршлага хуримтлуулж, сайжруулан шинэчилж, хичээнгүйлэн бүтээсэн доорх үйлчилгээг үзүүлэх юм:
Нэмэлт үйлчилгээ /толгой, хүзүү, цээж, хөлийн массаж, гуаша/
Завгүй амьдралын хэмнэлээс түр амсхийн, тансаг байгалийн гайхамшгийг үзэн бишрэхийн зэрэгцээ мэдрэхүйгээ сэргээж, амран тайвшрах, дахин цэнэглэгдэхийг хүссэн хэн бүхэн Жуулчин Тэрэлж Ресорт-д байрлах L’Occitane Спа-г зориорой.
Жуулчин Тэрэлж Ресорт нь орчин үеийн тансаг шийдэл бүхий Монгол гэр, зочид буудал, ресторан, кофе шоп зэргээс бүрдэх ба L’Occitane Спа үйлчилгээнээс гадна
Улаанбаатар хот, Налайх дүүрэг, 6-р хороо, Горхи-Эрээний Аманд байрлах Жуулчин Тэрэлж Ресорт
7500 1212
Jtr.hotel@juulchin.com
Jtresort.mn