ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/05/29-НД НИЙТЛЭГДСЭН

Өмнөд Солонгосын ресторан, уушийн газруудад сөжү архийг аягаар захиалах боломжтой болов

С.Мөнхцэцэг, ikon.mn
2024 оны 5 сарын 29
iKon.MN
Зураг зураг

Өчигдөр буюу Мягмар гарагаас эхлэн Өмнөд Солонгосын ресторан, уушийн газруудад сөжү архийг аягаар захиалах боломжтой болжээ.

Тус улсын Эдийн Засаг, Санхүүгийн яам макголи, сөжү зэрэг уламжлалт согтууруулах ундааг лонхноос бага хэмжээтэй борлуулахыг үйлчилгээний газруудад хориглодог байсан өмнөх хуулийг өөрчилсөн нь ийнхүү хэрэгжиж эхэлсэн байна.

Үүнээс өмнө лонхноос бага хэмжээтэй сөжүгээр үйлчилсэн байгууллагуудын зөвшөөрлийг цуцлах шийтгэлтэй байсан ч энэ нь тэр болгон хэрэгждэггүй байжээ.

Сүүлийн үед виски, дарс, саке зэрэг аягаар захиалах боломжтой ундаануудын эрэлт хэрэгцээ зах зээлд нэмэгдсэн нь эрх баригчдыг хуучирсан хуулиа өөрчлөхөд хүргэсэн байна.

Шинэ хуулийн дагуу бас согтууруулах ундаа үйлдвэрлэгчид ресторан, уушийн газруудад спиртийн найрлагагүй ундаа нийлүүлэх эрх нээгджээ.

Өмнө нь үүнийг хориглодог байсан тул үйлчилгээний газрууд спиртгүй болон 1 хувиас бага спиртийн найрлагатай ундааг супермаркетуудаас өндөр үнээр авдаг байсан гэнэ.

Энэхүү өөрчлөлт нь архи, согтууруулах ундааны зах зээлд үйлчилж байсан хэрэгждэггүй, ойлгомжгүй дүрэм журмуудыг цэгцлэх зорилготой арга хэмжээ болохыг холбогдох албаныхан тайлбарлажээ.

 

Эх сурвалж: Korea Times

 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
2
Зураг
ХАХА
2
Зураг
ТЭНЭГЛЭЛ
1
Зураг
ЗӨВ, ГОЁ
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
11 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг