Францын Гадаад хэргийн яамны мэдээлснээр олимпын нээлтийн үеэр 120 гаруй орны төр засгийн тэргүүн, 160 орчим спортын сайд, албан тушаалтан оролцоно гэж таамаглаж байна. Тус улсын төрийн тэргүүн Эммануэл Макрон олимпын нээлтийн ажиллагаа болохоос хэдхэн цагийн өмнө зарим улс төрчийг ордондоо хүлээж авахаар төлөвлөснийг онцолжээ.
Түүнчлэн алдарт Луврын музейд олимпод зориулан тусгайлан зассан танхимд зарим уулзалтаа хийхээр төлөвлөж байна.
Олимпын нээлтийн ёслолыг 320,000 үзэгчтэй байхаар төлөвлөсөн. Тэдний аюулгүй байдлыг хангах үүднээс Францын 45,000 аюулгүй албаны мэргэжилтэн болон тусгай албаны 24,000 ажилтан, армийн 18,000 цэрэг, цагдаагийн албаны ажилтнуудыг дайчлахаар болсон билээ.
Мөн 45 улс орноос тусгай хүчний 1,100 гаруй ажилтан, 160 орчим үнэрч нохдын туслалцаа авахаар болсон. Олимпын нээлтэд 30,000 гаруй хэвлэл мэдээллийн ажилтан оролцох төлөвтэй байгааг Гадаад хэргийн яам нь онцолжээ.
Эх сурвалж: Inside The Games
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!