“ТОЁОТА СЭЙЛС МОНГОЛИА” ХХК нь Япон улсын “ТОЁОТА МОТОР КОРПОРАЦ”-ын ТОЁОТА болон ЛЕКСУС брэндийн бүтээгдэхүүнийг Монголд дамжуулан борлуулах эрх бүхий албан ёсны, цор ганц дистрибьютор бөгөөд Монголын сургалтын байгууллагуудтай хамтран автомашины механикчийн сургалтыг эхлүүлэв.
Үүний эхлэл болгон 2024 оны 05 сарын 27-ны өдөр Налайх Политехник Коллежийн оюутнуудад ТОЁОТА МОТОР КОРПОРАЦ-ын мэдлэг, туршлагад суурилсан сургалт /ТОЁОТА сэтгэлгээ, ажлын зарчим, хосолмол хөдөлгүүрт систем зэрэг/-ыг амжилттай зохион байгууллаа.
ТОЁОТА СЭЙЛС МОНГОЛИА ХХК-ийн Гүйцэтгэх захирал Ягүчи Ёохэй ярилцлагадаа дурдахдаа: “Монголд ТОЁОТА болон ЛЕКСУС брэндийн шинэ болон хуучин автомашины хэрэглээ их байгаа нь талархууштай. Автомашин нь Монголчуудын өдөр тутмын амьдралын салшгүй хэрэглээ бөгөөд аюулгүй байдал, тав тухыг хангах чухал үүргийг гүйцэтгэдэг.
Гэсэн хэдий ч автомашины эвдрэл, гэмтлээс зайлсхийх боломжгүй юм. Ийм тохиолдолд үйлчлүүлэгчийн итгэж найдах хүн бол автомашины механикч юм. Механикч нь автомашины завсар үйлчилгээг гүйцэтгэж, аюулгүй байдлыг хангах нэн чухал үүрэг хүлээдэг боловч нөгөө талаар хангалттай ур чадвар, мэдлэггүй бол автомашины хэвийн ажиллагаа алдагдаж, үүнээс үүдэн олон хүний амь насанд аюул учрах эрсдэлтэй.
Тийм ч учраас бид бүхэн ТОЁОТА болон ЛЕКСУС брэндийн шинэ автомашинуудыг Монголд худалдаалах, дагалдах засвар үйлчилгээг үзүүлэхээр хязгаарлагдалгүй Боловсролын байгууллагуудтай хамтран автомашины засварчин/механикчийг мэдлэгжүүлэх, чадавхжуулах замаар Монголын автомашины салбар төдийгүй Монгол Улсын хөгжилд хувь нэмрээ оруулах хүсэлтэй байна.
Энэхүү үйл ажиллагааг эхлүүлэх болсон шалтгаан нь Монголд бизнесийн үйл ажиллагаа явуулж байх хугацаанд автомашины механикчийн боловсролын чанарт хувь нэмрээ оруулах хэрэгцээ шаардлага, хүний нөөцийн дутагдал үүсэж байгааг олж харсан. Автомашины чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компанийн хувьд үйлчлүүлэгчдийн амар тайван, аюулгүй автомашины хэрэглээг хангахын тулд сургалтын байгууллагуудтай хамтарч багш болон сурагчдад дэмжлэг үзүүлэх хүсэлтэй байна.” гэв.
Тэрбээр “ТОЁОТА СЭЙЛС МОНГОЛИА” ХХК нь ТОЁОТА МОТОР КОРПОРАЦ-ын ТОЁОТА болон ЛЕКСУС брэндийн шинэ автомашинуудыг Таван Богд ХХК, Мөнххада ХХК, Топ Моторс ХХК гэсэн албан ёсны дилер компаниудаар дамжуулан Монголын үйлчлүүлэгчдэд хүргэдэг” гэсэн юм.
Мөн ТОЁОТА гэр бүлийн нэг хэсгийн хувьд Тоёота Сэйлс Монголиа ХХК-ийн баримталдаг үнэт зүйлийнхээ тухай тайлбарласан нь сэтгэгдэл төрүүлэв.
Аз жаргалын масс үйлдвэрлэл буюу Бүх нийтийн аз жаргал / Happiness for All/ гэх үзэл санаа нь:
Энэ удаад Налайх Политехник Коллежид анхдугаар сургалт зохиогдсон бөгөөд цаашид бусад коллеж, их дээд сургуулиудтай хамтран автомашины засварчин/механикчийн сургалтыг хүргэж, Монголын автомашины салбарт дэмжлэг үзүүлэх зорилготой “ТОЁОТА СЭЙЛС МОНГОЛИА” ХХК-ийн цаашдын үйл ажиллагаанд талархал илэрхийлж, өндөр амжилт хүсье.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!