ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/05/27-НД НИЙТЛЭГДСЭН

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ҮХЦ-ийн гишүүдийг томилуулах захирамжийг УИХ-ын даргад хүргүүлэв

А.Төгөлдөр, iKon.mn
2024 оны 5 сарын 27
iKon.MN
Зураг зураг

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар өнөөдөр (2024.05.27) Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2024 оны тавдугаар сарын 27-ны өдрийн “Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилуулах тухай” 13, 14 дүгээр захирамжийг Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт хүргүүллээ.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2024 оны тавдугаар сарын 27-ны өдрийн “Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилуулах тухай” 13 дугаар захирамжид:

Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран тавдугаар зүйлийн 1 дэх хэсэг, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийг үндэслэн Бямбадоржийн Болдбаатарыг Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилуулахаар Улсын Их Хуралд санал болгосон байна.

зураг
 
Б.Болдбаатар

Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2024 оны тавдугаар сарын 27-ны өдрийн “Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилуулах тухай” 14 дүгээр захирамжид:

Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран тавдугаар зүйлийн 1 дэх хэсэг, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийг үндэслэн Рагчаагийн Батрагчааг Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилуулахаар Улсын Их Хуралд санал болгожээ.  

зураг
 
Р.Батрагчаа
Энэ мэдээнд өгөх таны хариулал?
31
Зураг
ТЭНЭГЛЭЛ
6
Зураг
ЗӨВ, ГОЁ
1
Зураг
БУРУУ
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
10 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Tanidag meddeg hun bn [122.201.31.81] 2024/5/28
Ingej tomilgoo hiivel bi erunhiilegch l bh um bn. Ohin baas. Duiveeneer ochih ni de
0 | 0 Хариулах
Зочин [202.126.91.144] 2024/5/28
Еөк нь барьцаалагдчихсан ерөнхий сайданцар гээд байгаа Гочегарыг нь гөлөг-хүүхэлдэй болгочихсон Оросын гитнуул нэг хулгайч байнаа
0 | 1 Хариулах
Зочин [202.21.107.12] 2024/5/28
Энэ хэний сугны үс вэ?
0 | 0 Хариулах
Зочин [59.153.112.82] 2024/5/28
хүүкээ дагасан мигуйнууд
0 | 0 Хариулах
Zochin [139.5.216.168] 2024/5/27
МАН бүүр АН-ын хүнийг нэр дэвшүүлтлээ хүний нөөцгүй болсон юм байхдаа.
2 | 0 Хариулах
Дорж [66.181.160.65] 2024/5/27
Үүрэгээ нэр төртэй биелүүлээрэй
1 | 0 Хариулах
Зочин [153.242.158.130] 2024/5/27
Ашгүй нэг ч гэсэн Элбэгдоржийн томилсон нохойнууд зайлж Монгол төр шударга албан тушаалтнуудаар цус сэлбэгдэж байгаад баяртай байна
1 | 3 Хариулах
Зочин [66.181.185.242] 2024/5/27
Юу вэ. Хуульчид мөн юмуу
0 | 0 Хариулах
Зочин [202.21.105.10] 2024/5/27
Хүрэлсүхтэнгийн томилгоо бол ац
1 | 0 Хариулах
Hha [59.153.115.234] 2024/5/27
Мөнхсайхан Гангабаатар гэнд гайгүй явж байснаа буцаад ухраад ш аахыма
1 | 0 Хариулах