14:57 2024/05/27
"Бэлтэс мөрөн" ХХК-ийн үүсгэн байгуулагч нарт холбогдох хэргийн гэм буруугийн шүүх хуралдааны үеэр шүүгдэгч Г.Пүрэвсүрэн, Н.Уяабор нараас гаргасан “өмгөөлөгчөөс татгалзах, шинэ өмгөөлөгчид хэргийн материал танилцуулах” гэсэн хүсэлтийг үндэслэн шүүх хурлыг 2024 оны тавдугаар сарын 29-ний өдрийн 11:00 цаг хүртэл хойшлуулсан талаар Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.
14:02 2024/05/27
Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн (залилах) 3 дахь хэсгийн 3.1, 3.2, 18.6 дугаар зүйлийн (мөнгө угаах) 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.Нямдэлгэр, С.Ганбаатар, Р.Бузмаа, Г.Нямдалай, Г.Пүрэвсүрэн, Н.Уяабор, Ч.Очир, Д.Цэнгэнбаяр, Б.Мэндсайхан нарт холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг өнөөдөр Хөвсгөл аймгийн Спортын ордонд зохион байгуулж байна.
Гэм буруугийн шүүх хуралдаанд улсын яллагч гурав, иргэдийн төлөөлөгч нэг, шинжээч цахимаар нэг, нэр бүхий хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч 209, хохирогч нарын өмгөөлөгч тав, яллагдагч нарын өмгөөлөгч зургаа, нэр бүхий дөрвөн иргэний хариуцагч, гэрч нэг, шүүх хуралдааныг хөндлөнгөөс 34 ажиглагч шүүх хуралдаанд оролцож байгаа аж.
Эх сурвалж: Хөвсгөл аймаг дахь Шүүхийн тамгын газар
14:57 2024/05/27
"Бэлтэс мөрөн" ХХК-ийн үүсгэн байгуулагч нарт холбогдох хэргийн гэм буруугийн шүүх хуралдааны үеэр шүүгдэгч Г.Пүрэвсүрэн, Н.Уяабор нараас гаргасан “өмгөөлөгчөөс татгалзах, шинэ өмгөөлөгчид хэргийн материал танилцуулах” гэсэн хүсэлтийг үндэслэн шүүх хурлыг 2024 оны тавдугаар сарын 29-ний өдрийн 11:00 цаг хүртэл хойшлуулсан талаар Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!