Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/06/06-НД НИЙТЛЭГДСЭН

"Бэлтэс мөрөн" компанид холбогдох шүүх хуралдааны урьдчилсан хэлэлцүүлэгт 400 гаруй хүн оролцож байна

Э.Намуунцэцэг, iKon.mn
2023 оны 6 сарын 6
iKon.MN
Зураг зураг
Эх сурвалж: Хөвсгөл аймаг дахь шүүхийн тамгын газар

Энэ оны хоёрдугаар сард "Бэлтэс мөрөн" компанид холбогдох хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн. 

Тэгвэл уг компанийн үүсгэн байгуулагч нарт холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдааны урьдчилсан хэлэлцүүлэг Хөвсгөл аймгийн Биеийн тамир спортын газрын танхимд өнөөдөр эхэлжээ. 

Урьдчилсан хэлэлцүүлэгт хоёр прокурор, есөн яллагдагч, 13 өмгөөлөгч, иргэний хариуцагч, хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч зэрэг нийт 400 гаруй хүн оролцож байна. 

Урьдчилсан хэлэлцүүлгийг Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ихтамир даргалж, Завхан аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Дэлгэрмаа, Булган аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Сувд-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэйгээр нээлттэй болж буй.

Чингэлтэй дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн (залилах) гурав дахь хэсгийн 3.1, 3.2, 18.6 дугаар зүйлийн (мөнгө угаах) хоёр дахь хэсгийн 2.1, 2.2-т зааснаар Г.Нямдэлгэр, С.Ганбаатар, Р.Бузмаа, Г.Нямдалай, Г.Пүрэвсүрэн, Н.Уяабор, Ч.Очир, Д.Цэнгэнбаяр, Б.Мэндсайхан, Г.Пүрэвсүрэн нарыг яллагдагчаар татсан. 

Тухайн есөн яллагдагч пирамидын луйврын аргаар 2,595 хүнээс 45 тэрбум төгрөгийг залилсан байна. 

зураг
 
Эх сурвалж: Хөвсгөл аймаг дахь шүүхийн тамгын газар

 

Эх сурвалж: Хөвсгөл аймаг дахь Шүүхийн Тамгын газар