ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/05/31-НД НИЙТЛЭГДСЭН

"Бэлтэс Мөрөн" ХХК-ийн хэрэгт яллагдагчаар татагдсан этгээдүүдийн заримыг цагдан хорив

П.Зоригт, IKON.MN
2022 оны 5 сарын 31
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

"Бэлтэс Мөрөн" компани нь иргэдийн мөнгийг өсгөж өгөх нэрийдлээр хуулийн зохицуулалтгүйгээр их хэмжээний мөнгө эргэлдүүлж байгаа талаар мэдээлж байсан. Тус компани нь Хөвсгөл аймагт 2021 оноос үйл ажиллагаагаа эхлүүлсэн байдаг. Энэхүү залилах гэмт хэрэгт холбогдуулан яллагдагчаар татагдсан нэр бүхий этгээдүүдэд оногдуулсан хуулийн хариуцлагын талаар шүүхээс дараах мэдээллийг өглөө. 

Уг мэдээлэлд "Чингэлтэй дүүргийн прокурорын газраас “Бэлтэс Мөрөн” ХХК нэр дээр болон өөрсдийн нэр дээрх хувийн дансандаа шилжүүлэн авч бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, зохиомол байдлыг зориудаар бий болгож олон шатлалт маркетинг, пирамид тогтолцооны луйврын аргаар залилах гэмт хэрэгт холбогдуулан яллагдагчаар татагдсан Г.Пүрэвсүрэн, Г.Нямдэлгэр, Р.Бузмаа, С.Ганбаатар, Н.Уяабор нарт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.3 дахь заалтад тус тус зааснаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах саналыг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд ирүүлснийг хүлээн авч 2022 оны тавдугаар сарын 31-ний өдөр хянан хэлэлцээд Г.Пүрэвсүрэн, Р.Бузмаа, Н.Уяабор нарт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасан “...гэмт хэрэг үйлдэж болзошгүй талаар үндэслэл бүхий баримт, мэдээлэл байгаа...” гэх үндэслэлээр 2022 оны тавдугаар сарын 31-ний өдрөөс нэг сарын хугацаагаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, яллагдагч С.Ганбаатарт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай прокурорын саналыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн.

Прокурорын зүгээс яллагдагч Г.Нямдэлгэрт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай санал гаргасан боловч шүүхийн хэлэлцүүлэгт энэхүү саналаа өөрчилж түүнд тодорхой газар очих, тодорхой хүнтэй уулзахыг хориглох таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай саналыг шүүх хуралдаанд гаргаснаас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “...тодорхой газар очихыг хориглох...” хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай саналыг хүлээн авч шийдвэрлэв" гэжээ. 

 

Эх сурвалж: Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн тамгын газар

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
4
Зураг
ХАХА
2
Зураг
ЗӨВ, ГОЁ
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
10 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [202.126.89.23] 2022/6/1
Ийм үйлдэл аймаг даяар явагдаж байхад төр засаг цагдаагийн байгууллага хаана юу хийж байсан байх вэ??? Удирдлагуудал толгой дараалан хатуу арга хэмжээ авах хэрэгтэй огцруулаад зогсох бол юу ч биш. Энэ нөхдүүд үгсэн хуйвалдсан бүлэг этгээдүүд яахын аргагүй мөн шүү дээ!!! ЭРХЭМ ДЭЭДСҮҮДЭЭ!!!!!
1 | 1 Хариулах
Зочин [202.179.21.242] 2022/5/31
Пирамид схем биш.
0 | 2 Хариулах
Zochin [202.9.40.40] 2022/5/31
Uka gej urlagiin яшка 7 буудалд амьдарч байсан 2000 онд
1 | 1 Хариулах
Зочин [66.181.160.49] 2022/5/31
Оон
2 | 1 Хариулах
Зочин [103.229.123.3] 2022/6/1
Amidarch boldogui yumu? Chi 2000 ond yu ch hiigeegui bhad ter hun 2000 onoos hudulmurluud uuriinhuu hucheer amidralaa bosgood yavsan bn shde
0 | 0 Хариулах
Зочин [202.21.108.37] 2022/5/31
Үнэгүй юм зөвхөн хулганы хавханд л байдаг яах лээрээ ийм тэнэг байдаг бнаа
0 | 1 Хариулах
Зочин [202.179.21.242] 2022/5/31
Мөнгөө аваачиж өгсөн хүмүүсийн өөрсдийнх нь буруу. Тэд мөнгө ЗЭЭЛдэнэ гэж тодорхой зарласан компанид мөнгө зээлүүлж 30 % хүүлнэ гэснийг тэд зөвшөөрсөн.Тэгэхээр залилан бол биш. Пйрамид схем ч биш, понзи схем байж болно. Мөнгө угаасан байж болно. Гэвч тийм эсэхийг үнэхээр баримтаа харж байж л мэднэ. Компани нь өөрөө зээлнэ гэж бичсэнийг иргэд нь өсгөж өгнө гэж шилжүүлж ойлгож ярьж байгаа. 2 өөр юм. Гэхдээ энэ юу ч биш. Цаана чинь бүгдээрээ өөр нэг юм руу хошуурсан.
0 | 1 Хариулах
Зочин [202.131.254.158] 2022/6/2
PLCU уу? хэхэ
0 | 1 Хариулах
зочин [192.82.88.55] 2022/5/31
гэр бүлээрээ луйварчид хүний сүг новшнуудыг өвсний толгой хүрэнттэл цавч
0 | 1 Хариулах
Зочин [51.75.91.116] 2022/5/31
ЦАГДААТАЙ ХАМТ ШААСАНДАА ӨДИЙ ХҮРТЭЛ ХУУЛЬ БУСЫГ МЭДСЭЭР БАЙЖ
2 | 1 Хариулах