ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/03/07-НД НИЙТЛЭГДСЭН

Г.Базар: Хэдэн арван тэрбумаар яригдах хөрөнгөө алдах эрсдэлийг иргэд үл тоож байна

П.Сайнжаргал, IKON.MN
2022 оны 3 сарын 7
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Хөвсгөл аймагт иргэдээс мөнгө төвлөрүүлж, их хэмжээний хохирол үүсгэх эрсдэлт нөхцөл үүсээд байгаа талаар тус аймгийн Засаг даргын Тамгын газраас анхааруулжээ.

Тодруулбал, иргэдийн мөнгийг өсгөж өгөх нэрийдлээр 10 сая төгрөгийг дэнчин гэх нөхцөлөөр гэрээ байгуулж, хуулийн зохицуулалтгүйгээр их хэмжээний мөнгө эргэлдүүлж байгаад хянамгай хандахыг иргэддээ сануулсан байна. 

Энэ талаар Хөвсгөл аймгийн ЗДТГ-ын Санхүү төрийн сангийн хэлтсийн дарга Г.Базартай ярилцлаа.

-Хөвсгөл аймагт үүсээд байгаа нөхцөл байдлыг дэлгэрэнгүй ярихгүй юу. Иргэдийн мөнгийг өсгөж өгөх нөхцөлөөр, их хэмжээний мөнгө эргэлдүүлж буй тухайн байгууллагын үйл ажиллагааг шалгаж, хяналт тавьсан уу?

-Энэ байгууллага нь манай аймагт 2021 оноос үйл ажиллагаагаа эхлүүлсэн байдаг. Тухайн нэр бүхий компани нь иргэдийн мөнгөн хөрөнгийг өсгөж өгөх нөхцөлтэйгөөр их хэмжээний мөнгө эргэлдүүлж байна. Тодруулбал, нэг сарын дотор 10 сая төгрөгийг 13 сая болгож өгнө гэх зарчмаар гэрээ байгуулдаг. Үүнд аймгийн олон зуун иргэд мөнгөө өгч байгаа тул хохирогч болох эрсдэл нэмэгдсээр байна. Цаашид асуудал маш төвөгтэй болж болзошгүй байгаа юм. Энэ байгууллагад хэдэн зуун хүн оочер авч, гэрээ хийж мөнгөө өгч байна.

-Иргэдийн их хэмжээний мөнгийг нэг дансанд төвлөрүүлж байгаа нь хууль бус үйлдэл болов уу. Энэ төрлийн залилангийн үйлдлээс үүдэн хохирсон иргэд бий юу?

-Үүнийг залилан мэхлэх үйлдэл хэмээн үзэх үндэслэл одоогоор тогтоогдохгүй байгаа. Яагаад гэвэл, өнөөдрийн байдлаар ямар нэгэн хохирогчгүй байна. Тиймээс ч асуудал ярвигтай болж буй. “Бэлтэс мөрөн” гэх компани нэг айхавтар заалтыг гэрээндээ тусгасан. Тиймээс энэ заалттай холбоотойгоор тухайн байгууллагын дотоод ажил, данс зэргийг шалгах боломжгүй болсон. Тодруулбал, гэрээнийхээ хариуцлага хэсэгт, бидний үйл ажиллагаа төрөөс шалтгаалж доголдож, зогсож, өөр асуудал үүсвэл хариуцлагыг нь бид хүлээхгүй гэсэн утгатай. Өөрөөр хэлбэл, тухайн нэр бүхий байгууллагыг хянавал үйл ажиллагаагаа шууд зогсооно гэсэн агуулгатай. Хэрэв ийм нөхцөл үүсвэл аймгийн олон зуун иргэд эд мөнгөөр хохирч үлдэх эрсдэл өндөр болно.

-Үүссэн нөхцөлтэй холбоотойгоор Хөвсгөл аймгийн ЗДТГ-аас ажлын хэсэг гаргасан гэсэн үү?

-Тиймээ. Бид энэ асуудлаар Санхүүгийн зохицуулах хороо руу хандсан. Тэдний зүгээс “Иргэдэд соён гэгээрүүлэх, сэрэмжлүүлэх мэдээлэл хүргэх хэрэгтэй” гэж зөвлөсөн. Үүний дагуу Хөвсгөл аймгийн ЗДТГ-аас хэд хэдэн сэрэмжлүүлэг өгсөн ч асуудал тодорхой шийдэлд хүрэхгүй л байна. Хэдийгээр энэ үйл ажиллагаа нь иргэдийг хохироох аюултай гэж анхааруулга хүргэсэн ч, эргээд иргэдийн эсэргүүцэлтэй тулгардаг. Өөрөөр хэлбэл, төрөөс ард иргэдийнхээ амьдралыг дэмжиж чадахгүй байж, тус дэмтэй үйл ажиллагааг хааж боож, хорьж байна гэх байдлаар иргэд эсэргүүцдэг.

 

-Их хэмжээний эд хөрөнгө, мөнгө санхүүгийн асуудал учраас үүнд сэрэмжтэй хандах нь зүйтэй болов уу. Энэ төрлийн үйлдэлд хууль эрх зүйн орчин, зохицуулалт ямар байдаг юм бол?

-Яг ийм үйл ажиллагааг хориглож, хатуу арга хэмжээ авах хуулийн үндэслэл байдаггүй юм билээ. Хэрвээ ийм үйлдэлд хуулийн зохицуулалт байсан бол шууд таслан зогсоох бүрэн боломжтой шүү дээ.

Гэтэл төрийн зүгээс барих эрх зүйн төгс шийдэл байхгүй учраас дорвитой алхам хийж чадахгүй байгаа. Ерөнхийдөө үүнийг гаднын эх үүсвэртэй хэмээн таамаглаж байна. Түүнээс биш дотооддоо энэ олон мянган хүний хэдэн арван сая төгрөгийг эргэлдүүлж ашиг олохгүй л болов уу. Бидний зүгээс Бэлтэс мөрөн ХХК-ийн тайлан, тооцоо, дансыг нь үзье гэсэн ч болдоггүй.

-Тухайн нэр бүхий компани нь ойролцоогоор иргэдийн хэдий хэмжээний мөнгө эргэлдүүлж байна вэ. Мэдээж нэг хүнээс 10 сая төгрөг гэж үзвэл хэдэн тэрбум төгрөгөөр яригдах болов уу?

-Тэр компани нь манай аймгийн иргэдээс чухам хэдэн төгрөг эргэлдүүлж байгаа талаар мэдэхэд хэцүү. Үүнийг хэдэн тэрбумаар нь л ярина. Нэг хүнээс л босго нь арван сая төгрөг. Энэ чинь 10, 20 мянган төгрөг эсвэл 100, 200 мянган төгрөгийн асуудал биш. Ахмад настан болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг хамруулдаг. Жишээлбэл, 10 сая төгрөгөө сарын дараа 13 сая болгож авдаг ийм л үйл явц болоод буй. Яг одоо энд болж буй үйл ажиллагаа нь койн болон виртуал мөнгөний гүйлгээ биш. Их төвөгтэй нь төрийн зүгээс лав гүнзгий орж болдоггүй. Ингэвэл тухайн байгууллага нь төр лүү хамаг буруугаа чихчхээд ард түмнийг хохироогоод алга болчхож мэдэх нөхцөл байдал үүссэн.

-Мэдээж гэмт хэрэг гарсны дараа мөрдөж мөшгөх бус, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх нь зөв алхам байх. Тиймээс энэ үйлдэлд цагдаагийн байгууллага хяналт, шалгалт хийж байна уу?

-Цагдаа, прокурор, тагнуул, татвар, Монголбанк гэхчлэн бүх талын оролцоо бий. Ажлын хэсэг хоёр гурван удаа цуглаж ярилцаж үзсэн.

Цагдаагийн байгууллагын зүгээс хохирогч гараад ирсэн нөхцөлд цааш ажиллаж явахаас биш нэг ч хохирогчгүй үед хөдлөх эрх зүйн үндэсгүй болчхоод байгаа юм л даа. Тиймээс хэзээ нэгэн цагт хор хохирол учруулах эрсдэлтэй гэдэг анхааруулгыг өгч ажиллаж байгаа.

Үүнээс өөр алхам хийж явах үндэслэл нь мухардмал болоод байна. Төрийн зүгээс ямарваа байдлаар оролцвол энэ их хохирлыг бид хариуцахгүй гэж гэрээндээ тусгасан. Иргэд нь гарын үсэг зурчихсан. Тиймээс л төвөгтэй нөхцөл байдал үүсээд байгаа юм. Одоогоор иргэдийн зүгээс ямар нэгэн эсэргүүцэл байхгүй ч хэзээ нэгэн цагт хохирогч болох эрсдэл маш өндөр.  Гэрээ хийх хүмүүсийн тоо нэмэгдэнэ гэдэг чинь буруугаар эргэх үед хохирох хүний тоо өснө л гэсэн үг.

-Тухайн компанийн хүмүүстэй очиж уулзсан уу. Тэдний зүгээс ямар тайлбар өгдөг вэ?

-Мэдээж уулзсан. Тэдний зүгээс бидний үйл ажиллагаа найдвартай, тэр байтугай өргөжүүлнэ гэсэн тайлбарыг хэлдэг.

Зөвхөн “Бэлтэс мөрөн” гэх байгууллага ч биш бусад аймагт ч иймэрхүү үйл ажиллагаа газар аваад байгааг Санхүүгийн зохицуулах хорооноос мэдээлж байсан. Тэгэхээр хууль эрх зүйн хүрээнд энэ асуудлыг анхаарахгүй бол цаашид даамжрах хандлага байна.

-Буух эзэнгүй, буцах хаяггүй, дээрээс нь хуулийн зохицуулалтгүй энэ төрлийн үйл ажиллагаанд сэрэмжтэй хандах нь чухал болов уу?

-Эрсдэл үүсвэл хэдэн тэрбумаар хохирох аюултай. Жишээлбэл, өдөрт 150 хүн 10 сая төгрөг өгөхөд л тэрбум 500 саяын асуудал болно шүү дээ. Энэ урсгал өдөр болгон давтагдана гэж бодоход л тодорхой. Сүүлийн үед орон нутгуудад иймэрхүү байдлаар иргэдийн мөнгийг эргэлдүүлэх эрсдэл нэмэгдсээр байгаа.

 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
32
Зураг
ТЭНЭГЛЭЛ
6
Зураг
ХАХА
5
Зураг
БУРУУ
3
Зураг
ХАРАМСАЛТАЙ
2
Зураг
ГАЙХМААР
1
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ЗӨВ, ГОЁ
Зураг
БАХАРХМААР
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
58 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Миний Мөрөн [66.181.161.106] 2022/3/10
Энэ нэг л но ноцтой үа байх шиг
0 | 0 Хариулах
Зочин [192.82.71.69] 2022/3/10
Хаххха яахав дээ, цаг хугацаа гэж сайхан шүүгч байна
0 | 0 Хариулах
Төр [202.126.90.73] 2022/3/9
Одоо энэ компанид мөнгөө хийж байгаа хүмүүс аль хэдийн үндсэн мөнгөө гаргаад авсан
0 | 1 Хариулах
Зочин [202.55.188.44] 2022/3/9
Өмнөх элдэв залилагчдын гашуун түүхийг санаж, мөнгөө алдахаас сэргийлээсэй.Нэг л өдөр ор мөргүй алга болно доо!!!
1 | 0 Хариулах
Зочин [202.126.89.110] 2022/3/9
Бэлэн мөнгөний койн байна
0 | 1 Хариулах
hehe [202.131.235.194] 2022/3/9
teneg humuus duuren yum bish uu iim yumand odoo hurtel itgedeg
0 | 0 Хариулах
Зочин [202.126.88.209] 2022/3/9
yadaj naad xeden malaa erchimjulsen mal aj axui bolgod chanarig ni saijrulchix, xov bazxas uur xix yumgui bxin orond
0 | 0 Хариулах
Зочин [202.126.88.209] 2022/3/9
ta narin mungiig avsan bish, businese demjij chadkuu bj zuger duugui bai,
0 | 2 Хариулах
Зочин [202.126.88.209] 2022/3/9
turin tuluu ogotno gegcher
0 | 3 Хариулах
Зочин [202.126.88.209] 2022/3/9
xun munguu yaanuu iine uu yamar xama bn
0 | 2 Хариулах
зочин [64.119.17.211] 2022/3/8
хурааж хурааж бгаад нэг л одор ор сураггуй алга болно дээ. тэнэг уу дээ!!!
0 | 1 Хариулах
Зочин [49.0.178.195] 2022/3/8
зурагтаар нь байнга сугалаа гарна. бүх юм нь сугалаа. fb нь сугалаагаар дүүргэчих гээд л
2 | 1 Хариулах
unshigch [46.62.175.164] 2022/3/8
Хөдөө амьдардаг хүмүүс бид л ингэж мангар байдаг гэсэн шиг, энэ ярилцага өгчөөгөө Сангийн дарга хүртэл хэнэггүй ,хэзээ нэг өдөр бөөн дуулиан болох бол.ёстой бичих үг олдохгүй ,хаана хэн, ард түмнийг , хуйлхдаад байна.судлаач. мангар,,,,...
0 | 0 Хариулах
Зочин [122.201.22.1] 2022/3/8
цагдаа энэ тэр нь ажилаа хийгээчээ
2 | 0 Хариулах
Зочин [192.82.69.116] 2022/3/8
Бодь мөрийн зэрэг
0 | 0 Хариулах
Зочин [202.126.88.36] 2022/3/8
Uls dotor uls tur dotor turiig dawsan kompani bur huwsgul aimagt bii bolson hereg uu. Mongoliin turd horig tawidag, zaadag hereg uu.
0 | 0 Хариулах
Зочин [103.212.116.144] 2022/3/8
Төр хийх ажлаа хийж болохгүй бүтэхгүйг нь маш сайн хэдэн ч удаа хамаагүй тайлбарлаад л байх хэрэгтэй дараа нь асуудал үүсвэл шууд зөнд нь хаях хэрэгтэй.
2 | 0 Хариулах
Төмөр [64.119.16.165] 2022/3/8
МУ-д үйл ажиллагаа явуулж байгаа л бол татвар төлж тайлангаа гаргах ёстой биз дээ.Түүгээр нь хянаж зөрчилтэй бол зогсоож болно ш дээ.
0 | 3 Хариулах
Зочин [203.91.115.47] 2022/3/8
Өөрсдөө малнууд байж, бас хүнд заана аа. Их мэднэ шүү энэ оркууд. Тэгээд бас өөрсдөө койн энэ тэрд мөнгө хийчихсэн гарууд л хүнд заагаад л байгаа даа. Индээдтэй үхэрүүд.
2 | 0 Хариулах
Зочин [66.181.178.244] 2022/3/8
Бизнес ил тод шударга энэ тэр гээд хууль дүрэм байдаг даа. Койн бол явахгүй. Манайхан нээрээ хашрахгүй мулгуу сдакуу шүү
0 | 0 Хариулах
Зочин [192.82.87.173] 2022/3/8
Тайлан татвараар хянаачэээ. Энэ чинь төр оролцоно гэсэн үг биш шүү дэээ. Наадах чинь маш том луйвар бна. Нэг хүн 10 саяыг өгөхөд дараачийн 2 хүн нь хохироод мөнгө авч бгаа нөхдүүд дундаас нь 10 хувийг нь кармаалаад бна ш тээ.
3 | 0 Хариулах
Зочин [139.5.219.163] 2022/3/8
Койн гэдэг бол шинээр койн авсан хүмүүсийн мөнгөн дээр мөнгө босгодог нэг төрлийн сүлжээний бизнес. Түрүүлж авагсад хожино. Тэд цөөхүүлээ. Харин мөнгөө өсгөх гэсэн олон түмэн нь бүгд хохирно. Учир нь энэ бол хөөс байсан гэнэ. Ингээд кино дуусна.
0 | 0 Хариулах
Зочин [188.32.188.182] 2022/3/7
Дараа нь төр өг гэж байгаад өгүүлсэн юм шиг л жагсаал цуглаан суулт өлсгөлөн болно доо. Үнэн хаширдаггүй ард түмэн шүү.
7 | 0 Хариулах
Зочин [185.244.215.130] 2022/3/7
Та нар нэг сард хэдэн хүн орж буйг тэр бүү хэл хэн гэдэг хүн орж буйг нэг санхүгийн улирал ажигла, хөндлөнгөөс нарийн бүртгэ. Тэр мэдээлэл дээрээ үндэслээд хэр хэмжээний өсгөнө гэж амладгийг тооцоод таамаг тооцоо гарга. Тэгээд л тухайн улирлынх нь тэдний компаний санхүүгийн тайлан гарга өгвөл тулгаад мэдээж зөрнө. Зарим ажигласан хөдөлшгүй баримтаа үндэслээд татвараас зугтах гэдэг том гэмт хэрэг байдаг. Тэгээд л ороод шалгана. Хаана аль улсын тэтгэврийн сангийн хөрөнгө оруулсан компанид яаж хөрөнгө оруул ж ашиг хүртэв бүгд харагдана. Тийм юм харагдахгүй бол албан ёсны тайлбар худал байсан гэж цааш шалгах сайхан үндэслэл. Юм харагдахгүй л бол хууль бус мөнгө угаалт. Юуг яаж угааж буйг олох хэрэгтэй. Эсвэл уул уурхайнхан офшоор руу мөнгө зөөх өнгөлөн далдлалт уу. Гадаадад хөрөнгө оруулж буй бол валютаар хийгдэнэ. Их хэмжээгээр бол заавал Монгол банкны хяналт дор. Мөнгөний урсгал одоо Коронагийн хуулиас болж харагдана. Хөвсгөлийн төрийн албаныхныг бүгдийг нь хал !
5 | 0 Хариулах
РАВДАН [66.181.161.11] 2022/3/7
ГЭХДЭЭ ЭРХЭМ ХҮНДЭТ ПРОКУРОР БОЛ ЯЛСАН НАМЫН ДАРГА НАРТ ҮЙЛЧИЛЖ ЯЛАГДСАН НАМЫН КОМПАНИД ЯЛЫН ЗҮЙЛ АНГИ ТӨЛӨВЛӨЖ ЯЛСАН НАМЫН ТОМИЛСОН ШҮҮГЧИД ЯЛЫН ДҮГНЭЛТЭЭ ӨРГӨН БАРЬДАГ! ШҮҮХ ЗАСАГЛАЛ МАНДТУГАЙ!
0 | 2 Хариулах
РАВДАН [66.181.161.11] 2022/3/7
ПРОКУРОР ГЭДЭГ ЧИНЬ УЛСЫН ЭРХИЙГ ХАМГААЛДАГ АЛБАН ТУШААЛ ЮМ ШҮҮ ДЭЭ! ТҮҮНЭЭС ЗҮГЭЭР Л ХЭДЭН ХУЛГАЙЧУУДЫГ ХЯНАДАГ ГАЗАР БИШ ЮМ ШҮҮ ДЭЭ!
0 | 2 Хариулах
Зочин [202.55.188.41] 2022/3/7
Хедее цеехен хун амтай юм чинь хот шиг тийм их хохирогч гарахгуй дээ. Хохирсон ч гэсэн хедеений малчид баян юм чинь 10 саяаар хотойх ч гуй байлгуй, тэрийгээ мэдээд хандив егч байгаам байлгуй
2 | 4 Хариулах
Зочин [103.57.94.130] 2022/3/7
Алдсан хүмүүс малынхаа махыг үнэтэй зарж л нөхнө шдээ. Дам дамандаа бүгд л алдагдлыг нь төлнө.
5 | 0 Хариулах
Зочин [202.55.188.41] 2022/3/7
Mah idehee l baichih
3 | 1 Хариулах
РАВДАН [66.181.161.11] 2022/3/7
ЭНЭ КОМПАНИЙГ УЛСЫН БҮРТГЭЛИЙН ГАЗАР БҮРТГЭСЭН. ДҮРМИЙНХЭЭ ДАГУУ АЖИЛЛАХ ЭРХИЙГ НЬ ӨГСӨН. ТАТВАРЫН ЕРӨНХИЙ ГАЗАРТ ТАЙЛАНГАА ӨГДӨГ БАЙХ. ТЭГЭХЭЭР ЭЦЭСТ НЬ ИРГЭД МӨНГӨӨ АЛДВАЛ УЛС ШУУД ИРГЭДИЙГ ХОХИРОЛГҮЙ БОЛГОХ ҮНДЭСЛЭЛТЭЙ! ПРОКУРОР ЮУ ХИЙЖ БАЙНА?
2 | 0 Хариулах
Ганаа [66.181.179.39] 2022/3/8
Улс хохиролгүй болгох гэсэн үү? Юу гэж улс чиний хийсэн буруу хөрөнгө оруулалтад хариуцлага үүрдэг юм. Харин тэр залилагчид хариуцлага үүрүүлэх арга хэмжээг зохион байгуулж, хууль сахиулах болохоос чи буруу хөрөнгө оруулалт хийжээ эвийдээ дараа нь болгоомжтой байгаарай дахиад алдвал ирж аваарай гээд явуулах уу битгий тэнэгт
3 | 0 Хариулах
РАВДАН [66.181.161.11] 2022/3/7
УЛСЫН ЯЛЛАГЧ ПРОКУРОР ЮУ ХИЙЖ БАЙНА? ТА НАРТ ХУУЛЬ БУС ҮЙЛДЛИЙГ ТАСЛАН ЗОГСОО ГЭЖ УЛСААС ЦАЛИН ӨГЧ БАЙГАА ШҮҮ!
0 | 0 Хариулах
РАВДАН [66.181.161.11] 2022/3/7
МОНГОЛ УЛСАД ҮНДСЭН ХУУЛЬ ГЭЖ БАЙГАА БИЗ ДЭЭ! ХУУЛИАС ДАВСАН ЗААЛТТАЙ ГЭРЭЭ БАЙНА ШД! ШУУД ХҮЧИНГҮЙ БОЛНО ШҮҮ ДЭЭ! РАВДАН НАДААС ДООР ДАРГА НАР ХӨВСГӨЛИЙГ ЗАСАГЛАДАГ ЮМ БАЙНА. ЭНЭ БОЛ ПИРАМИД ЛУЙВАР ШҮҮ!
2 | 0 Хариулах
РАВДАН [66.181.161.11] 2022/3/7
ЯАСАН Ч ӨЧҮҮХЭН ДАРГА НАР ВЭ? ХУУЛИАС ДАВСАН ЗААЛТ ХИЙСЭН ГЭРЭЭ ШУУД ХҮЧИНГҮЙ ШД! ЧАЦГАНУУД!
3 | 0 Хариулах
Зочин [202.126.89.70] 2022/3/7
Зайлаачээ шууд дансыг нь битүүмжлээд шорон шаа л даа наадах чинь понзи луйвар гэдэг нь тодорхой байхад
1 | 0 Хариулах
z [59.153.115.224] 2022/3/7
zugeerl neg muu hench ajild avahgui yadruuhan garuud l amnii zorgoorl yarial heden terbumiiig bosgood tsahilgaan stants barina yaana yaana gene uu hutsaj ugch bgaazde
2 | 0 Хариулах
Зочин [202.179.26.241] 2022/3/7
Tailbar asuusan sh dee. Ted gadaadiin tetgeweriin sangiin horongo uoruulsan gazart oruulaad osohoor in butsaaj awch bgaa process. Hohirson humuus bhgui bgaan asuudal uusgeh shaltgaangui bolchihood. Bas neg zuil. Horongo ogch bgaa hun ersdelgui zuil hiij bgaagaa meddeg bsan deer shuu dee. Medeed l ogood bna. Tom shatwal uneheer hetsuu.
0 | 2 Хариулах
Зочин [185.244.215.130] 2022/3/7
Үлгэр, харъя, Хар дээр цагаанаар харагдана. Тиймэрхүү үйл ажиллагаа явуулдаг компаниуд бусад оронд бол сангийн яамны зөвшөөрөлтэй гэж бүртгэлийн дугаараа харуулдаг. Ямар ажилтан тантай ярих вэ бүгд тодорхой тэр бүү хэл утсаар ярьдаг. Онлаинаар ямар платформоор хэн яаж наймаа хийж буй н бүгд баримттай гардаг салбар. Брокер , банк төст үйл ажиллагаа явуулах эрхгүй компани.
2 | 0 Хариулах
Зочин [122.201.21.222] 2022/3/7
ӨНӨӨ МАРГААШГҮЙ ҮХЭХ ИРЭЭДҮЙГҮЙ ХҮН ХЭН НЭГЭНД МӨНГӨ ХИЙЖ ӨГӨӨД ҮХЕЭ Л ГЭЖ ИЙМ МУУХАЙ ҮЙЛДЭЛ ХИЙЖ БАЙНАДАА Л ГЭЖ ХАРАГДАЖ БАЙНАДАА ӨНДӨР АШИГТАЙ ХАРАГДАХ БИЗНЕС ХУДЛАА ШҮҮ ДАНДАА Л ЭМГЭНЭЛТЭЙ ТӨГСДӨГ ЮМДАА ИХЭНХ ХҮМҮҮС МЭДДЭГ ТУЛ ДӨНГӨЖ ЭХЛЭНГҮҮТ Л ОРООД ХУРДАН ГАРДАГ ДЭНДҮҮ СЭРГЭЛЭНГҮҮД БОЛ ХУВИА БОДСОН МУУ ҮЙЛ ХИЙЖ БАЫНАА Л ГЭСЭН ҮГДЭЭ
2 | 0 Хариулах
Зочин [37.120.192.101] 2022/3/7
Компани бол тайлан гаргах хуулийн үүрэгтэй. Татварыхан юу хийж сууж байна ? Татварынхан атгаж чадна.
3 | 0 Хариулах
Зочин [37.120.192.101] 2022/3/7
Та нар бусад бүх салбарыг хянадаг шигээ хянаач. Хэзээ нэгэн цагт хохиргчид гараа нь тодорхой. Үйл ажллагаа нь мэдэгдэхгүй үй ажллагаатай нь танилцъя гэхэд танилцуулахгүй бол компаний хууль байдаг. КОмпани ажиллуулахаас татгалзуулж болно. Хуурамч цуу яриа үүсгээд бужигнуулж болно. Яаж л бол яаж болно. Хохирогчид төрийн алба бурутгаад хаачдаг, өөрсдөө тийм гэрээ хийсэн тул шууд алдана. Цагдаа барилаа нэг эсвэл хэсэг нөхөр шоронгийн ял яваад өнгөрөх асуудал.
0 | 0 Хариулах
bii [202.21.108.161] 2022/3/7
zogsoogoochee ymar neg argaar.
2 | 0 Хариулах
Зочин [192.82.77.88] 2022/3/7
МӨНГӨ УГААЛТ БОЛОН ТЕРРОРИЗМЫГ САНХҮҮЖҮҮЛЭХЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ЧИГЛЭЛЭЭР ТӨРӨӨС АЖИЛ ХИЙЖ БАЙГАА ГЭЖ НАЙДЪЯ.
2 | 0 Хариулах
Зочин [37.120.192.101] 2022/3/7
Тагнуулынхан мөнгө хадгалуулж үзэхгүй юу. Нэг эмээ өвөө болоод.
2 | 0 Хариулах
Зочин [37.120.192.101] 2022/3/7
Мөнгөө аваад л гадаад нисэхэд байнга бэлэн байдаг байх даа.
2 | 0 Хариулах
Мөнгө угаах [37.120.192.101] 2022/3/7
Дээр үед пирамид системийнхэн ингэж хуйлруулдаг байсан. Үйл ажиллага нь тодорхойгүй.
5 | 0 Хариулах
Мөнгө угаах [37.120.192.101] 2022/3/7
Тагнуул,татвар, мэргэжлийн хяналт, санхүүгийн зохицуулах хороо багаараа очоод үйл ажиллагаатай нь танилцъя л гэвэл танилцаж болно. Орчуулга хийдэг бол орчуулга хийдэг, бара задаг ол бараа зардаг гэх мэт үйл ажилааа нь тодорхой байх ёстой. Та нар ашиглая л эвэл хуулийн орчин бол бий !!!!
4 | 0 Хариулах
Zochin [66.181.188.169] 2022/3/7
Койн одоо ашиггүй болсон гэж сонсоогүй юу тгд ч баялаг биш
0 | 1 Хариулах
Зочин [37.120.192.101] 2022/3/7
1. Тийм гэрээ хийнэ гэдэг иргэд өөрсдөө шууд мөнгөө алдахыг хүлээн зөвшөөрч гарын үсэг зурж зөвшөөрчээ. Тиймэс үүнд төрийн байгууллага хамаагүй. 2 Цагдаа одоогор хохирогчгүй тул ажиллахгүй байж болно. Бусад бүх санхүү эдийн засагтай холбоотой байгууллагууд хяналт тавих эрхтэй, уулзаж судалж болно. Үйл ажиллагаа нь тодорхойгүй газар байж болохгүй.Татварынхан санхүү эдийн засгийн хороо бүх хуулиа уншиж ойлго. Та нар холбодох хуулиа мэдэхгүй учир ийм тэнэ тайлар тавиад сууж байна. Жишээ нь; Монголд банкнаас өөр ингэж мөнгө хадгалж өсгөж болдог зөвшөөрөл олгодог уу?
0 | 0 Хариулах
зочин [202.9.46.70] 2022/3/7
үнэгүй бяслаг хулганы хавханд л байдаг юм.
2 | 0 Хариулах
ЗОЧИН [66.181.182.31] 2022/3/7
СҮҮЛИЙН ҮЕД ИЙМЭРХҮҮ ЮМ ИХ ГАРЧ БАЙНА. ЭНЭ БОЛ НЭГ ЖИШЭЭ НЬ. БАС НЭГ АРГА НЬ ӨӨРИЙН УНАХ ГЭЖ БАЙГАА МАШИНААР БУСДААР АВХУУЛДАГ ХҮМҮҮС БАЙНА. СУГАЛАА ГЭДЭГ ХУДАЛАА ЗҮЙЛЭЭР. ТА ЭНЭ МАШИНЫГ СУГАЛАА СУГАЛААД ХОЖИХ БОЛОМЖТОЙ ГЭЭД. ЭЦЭСТ НЬ СУГАЛАА НЬ ӨӨРИЙГӨӨ СУГАЛУУЛАХ.
2 | 0 Хариулах
Зочин [59.153.114.88] 2022/3/7
тэр мөнгөөр нь юу хийгээд яаж өсгөдөгийг мэдэхгүй юмуу, сарын 30хувийн хүү төлөөд ашигтай байдаг ямар бизнэс байдгийн, мөнгө угаалт?
2 | 0 Хариулах
ЗОЧИН [66.181.182.31] 2022/3/7
ЮУНЫХ НЬ БИЗНЕС БАЙХАВ ДЭ. НЭГНЭЭС АВААД НӨГӨӨД ӨГДӨГ ТОГТОЛЦОО ЮМ. БОДЛОГЫН ХАРИУ ЕРДӨӨ ЭНГИЙН.
3 | 2 Хариулах
ЗОЧИН [66.181.182.31] 2022/3/7
БҮГД МӨНГӨӨ ТАТВАЛ ЖИНХЭН ХОХИРОГЧ ГАРЧ ИРНЭ. ТЭГҮҮЛЭХГҮЙН ТУЛД БАЙНГА ХҮМҮҮСЭЭС МӨНГИЙГ НЬ АВАХ. НЭГНЭЭС НӨГӨӨД ӨГСӨӨР БАЙХ.
3 | 0 Хариулах
Зочин [37.120.192.101] 2022/3/7
тийм, зэрэг татвал
0 | 0 Хариулах
ЗОЧИН [66.181.182.31] 2022/3/7
ЭНЭ ХҮМҮҮСТ НЭГ ЮМ ОЙЛГУУЛАХ ХЭРЭГТЭЙ БАЙНА МӨНГӨ ХЭЗЭЭ Ч ЗҮГЭЭР УРГАМАЛ ШИГ УРГАДАГГҮЙ ГЭДГИЙГ. ИЙМ ЭНГИЙН ЗҮЙЛИЙГ ОЙЛГОХГҮЙ БОЛ МӨНГӨӨ АЛДАНА БИЗ. ДАРАА НЬ УЙЛЖ БАРХИРАЛДААД БАЙХ ХЭРЭГ БАЙХГҮЙ ЮМ. БҮГД ЭНГЭЭД МӨНГӨ ОЛДОГ БОЛ БҮГД ЗҮГЭЭР МӨНГӨӨ ТУШААГААД АЖИЛ ХЙИГЭЭД ЯАХ ЮМ. ТИЙМ ЮМ БАЙДАГГҮЙ Л БАЙХГҮЙ ЮУ. ХОХИНЭЭ МАЛУУД.
2 | 0 Хариулах
Зочин [27.155.29.63] 2022/3/7
хүмүүс ч тэгээд хогийншдээ, ашиг хүртэх болохоороо өөрөө л ашигаа хүртэнэ, алдагдал хүлээнгүүтээ бусдыг буруутгадаг, жишжж нь энэ хэд одоо ашиг олно гээд бүх заалтаа хүлээн зөвшөөрөөд гэрээгээ хийчихэж байгаа, дараа нь энэ компани нь мөнгөө аваад алга болоод өгөхөд байж болох бүх хүнийг буруутгана, би мөнгөө хийчихүү яахав гээд асуухад өөрөө л мэдэхгүй юу гээд хэлсэн хүн ч буруутна, энэ бол мэдлэг дорой оркуудын өвчин
24 | 0 Хариулах
зочин [202.9.46.70] 2022/3/7
Зүгээр сууж байгаад мөнгөө үржүүлэхийг хүссэн оркууд яана даа.
14 | 2 Хариулах