"Парис 2024" олимпын эрх олгох боксын сүүлийн тэмцээн Тайландын Бангкок хотод энэ сарын 24-нөөс ирэх сарын 2-нд хүртэл үргэлжилнэ.
Энэ удаагийн тэмцээнд Үндэсний Олимпын Хорооны 132 гишүүн болон дүрвэгчдийн багийн нийт 578 боксчин оролцож байна. Олимпын 13 жинд 51 эрхийн төлөө тамирчид хүч сорих юм.
Тайландын Хуамарк спортын ордонд болох тус тэмцээнд өдөр болон орой гэсэн цагийн хуваарийн дагуу явагдана. Эхнийх нь Улаанбаатарын цагаар 14:00 цагт эхлэх бол дараагийнх нь 19:30 цагаас тулалдах юм.
Манай боксчдоос эрэгтэйчүүдийн 71 кг-д О.Бямба-Эрдэнэ Туркменистаны Байрамдурди Нурмухаммедовыг 4:1-ээр, 63.5 кг-д Э.Цэндбаатар Вьетнамын Тан Дат Вуг 5:0-ээр илүүрхсэн билээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
2 СЭТГЭГДЭЛТЭЙ
|