Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/05/27-НД НИЙТЛЭГДСЭН

“Санхүүгийн чиглэлээр суралцаж буй оюутнуудад тэтгэлэг олгоно”

ikon.mn
2024 оны 5 сарын 27
Сурталчилгаа

МУИС-ийн Эдийн засгийн ангийн төгсөгч, “IOTB” компанийн үүсгэн байгуулагч Баярсайханы Пүрэв-Очир их, дээд сургуульд элсэн суралцаж буй оюутан, залуусыг дэмжин сургалтын тэтгэлэг олгохоор болжээ.

Ямар учраас тэтгэлэг олгох болсон талаарх түүний нийтлэлийг хүргэж байна. 


зураг
 

Мөнгө санхүүгийн чадамжгүй байдлаасаа шалтгаалан оюутан байх хугацаандаа хичээлдээ анхаарал хандуулахын хажуугаар барилга дээр туслах ажилтан, мужаан, хөдөө очиж мод түлээнд явах, төгсөх ангийн сурагчдад математикийн давтлага өгөх зэрэг өөрийн хийж чадах бүхий л төрлийн ажлыг гүйцэтгэн сургалтын төлбөрөөс авхуулаад өдөр хоногийн хоолны мөнгөө олж, боловсрохын хажуугаар хөдөлмөрлөсөөр ирсэн.

Хэдий эргээд бодоход энэ мөч маань дурсамжтай, сургамжтай он жилүүд байсан ч нөгөө талаасаа асар их цаг хугацаа болон боломжийг алдсан байсан.

Хэрвээ би сургалтын төлбөр болон санхүүдээ санаа зовохгүйгээр өөрийн цаг хугацаа болон эрч хүчээ хичээл, гадаад хэл зэрэг өөрийгөө бүхий л талаар нь хөгжүүлэхэд зарцуулсан бол илүү их үр дүнг гаргаж мөн олон ч хүмүүст боломжийг нээж өгөх байсан даа гэж хааяа боддог.

Яг над шиг асуудалтай олон оюутан залуус өөрийн боловсрох үйл явцаа хойш тавьж олон боломжуудыг алдаж байгаа гэдгийг мэдэрсэн учраас эхний ээлжид санхүүгийн чиглэлээр суралцаж буй оюутан дүү нартаа тэтгэлэг олгож тэдний цаг хугацаанд хөрөнгө оруулалт хийхийг хүссэн юм.

 

МУИС-ийн Эдийн засгийн ангийн төгсөгч,
“IOTB” компанийн үүсгэн байгуулагч Баярсайханы Пүрэв-Очир.

Дэлгэрэнгүй мэдээлэл:

Website: otheory.mn/scholarship
Лавлах утас: 80804949
Email хаяг: bpurevochir165@gmail.com

 
ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.