18:17 2024/05/24
Эрэгтэйчүүдийн 57 кг-д манай боксчдын салхийг хагалсан Х.Энх-Амар Боливийн Дэвин Карраског яллаа.
12:22 2024/05/24
"Парис 2024" олимпын эрх олгох боксын сүүлийн тэмцээн Тайландын Бангкок хотод энэ сарын 24-нөөс ирэх сарын 2-нд хүртэл үргэлжилнэ.
Энэ удаагийн тэмцээнд Үндэсний Олимпын Хорооны 132 гишүүн болон дүрвэгчдийн багийн нийт 578 боксчин оролцохоор болжээ. Олимпын 13 жинд 51 эрхийн төлөө тамирчид хүч сорих юм.
Тайландын Хуамарк спортын ордонд болох тус тэмцээнд өдөр болон орой гэсэн цагийн хуваарийн дагуу явагдана. Эхнийх нь Улаанбаатарын цагаар 14:00 цагт эхлэх бол дараагийнх нь 19:30 цагаас тулалдана.
Монголын багийн бүрэлдэхүүн:
Эрэгтэй:
Эмэгтэй:
Эрэгтэйчүүдийн 57 кг-д тулалдах Э.Энх-Амар манай боксчдын салхийг хагална. Түүний өрсөлдөгч нь Боливийн Дэвин Карраско. Энэ жинд 63 боксчин тулалдахаар бүртгүүлжээ. Х.Энх-Амар энэ тулаандаа ялбал Ливаны Ахмед Алкоум, Ираны Даньел Шахбахш нарын ялсантай нь таарах билээ.
Харин орой 19:30 цагаас эмэгтэйчүүдийн 57 кг-д Т.Болортуул АНУ-ын залуу од Алисса Мендозатай тулна. Уг жинд 33 боксчин бүртгүүлсэн. Манай тулаанч америк өрсөлдөгчөө ялбал Грекийн Ольга Пападатоутай хоёрдугаар тойрогт таарах юм.
Түүнчлэн эмэгтэйчүүдийн 66 кг-д Г.Бадмаараг Колубмын боксчин Камила Габреала Камилотой хүч үзнэ. Тэдний хэн ялсантай нь дараагийн тойрогт Монтенегрогийн Тамара Радуновичтой тулна.
18:17 2024/05/24
Эрэгтэйчүүдийн 57 кг-д манай боксчдын салхийг хагалсан Х.Энх-Амар Боливийн Дэвин Карраског яллаа.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!