ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/05/21-НД НИЙТЛЭГДСЭН

Майкрософт компани хиймэл оюуны технологиор сайжруулсан шинэ персонал компьютер танилцууллаа

Р.Түвшин, iKon.mn
2024 оны 5 сарын 21
iKon.MN
Зураг зураг

Майкрософт компани хиймэл оюуны технологиор хүчитгэж, сайжруулсан цоо шинэ Windows персонал компьютер зах зээлд гаргах гэж байгаагаа Даваа гарагт танилцуулжээ.

“Copilot+ PC” гэж нэрлэж буй уг бүтээгдэхүүнээ тус компани өнөөдрийг хүртэлх хамгийн хурдан, хамгийн ухаалаг Windows компьютер гэж тодорхойлсон байна.

“Бид персонал компьютерын цахиураас эхлээд үйлдлийн систем, хэрэглээний давхарга, үүл (cloud) хүртэл бүгдийг шинээр харж, Windows платформын хиймэл оюун ухааныг цөмөө болгосон сүүлийн хэдэн арван жилийн хамгийн чухал өөрчлөлтийг танилцуулж байна” гэж Майкрософт мэдэгджээ.

Тус компани өөрийн Surface брэндийн Copilot+ PC-нүүдийг Surface Pro, Surface Laptop нэрээр зах зээлд гаргаж байгаагаас гадна Acer, ASUS, Dell, HP, Lenovo, Samsung зэрэг үйлдвэрлэгчдэд бас өөр өөрийн Copilot+ компьютер зах зээлд гаргах боломжийг олгох юм байна.

Майкрософтын өөрийнх нь шинэ компьютерүүдийн эхлэх үнэ $999 бөгөөд урьдчилсан захиалга нь Даваа гарагт эхэлжээ. Худалдаанд гарах хугацаа нь зургаадугаар сарын 18-ны өдөр ажээ.

Copilot+ PC-нүүдийн гол давуу тал нь системийн гүнд хүртэл нэвтэрсэн хиймэл оюуны хэрэглээнүүд юм байна.

Тухайлбал зарим хэрэглээ нь бүр AI хагас дамжуулагч чипний түвшинд суурилагджээ.

Жишээлбэл “Recall” функц нь тухайн компьютерын фото ой санамжийн үүрэг гүйцэтгэдэг бөгөөд хэзээ ямар үйлдэл хийж байсныг маш хурднаар сэргээн харуулдаг гэнэ.

Шинэ PC-нүүд хиймэл оюуны хэрэглээнүүдийг ердийн компьютерүүдтэй харьцуулахад 20 дахин хурдтай ажиллуулж, батарейн бүрэн цэнэгээрээ 22 цаг хүртэл ажилладаг тухай Майкрософт мэдээлжээ.

CPU, GPU болон NPU (Neural Processing Unit) чипүүдийг холбосон шинэ дотоод архитектур нь хиймэл оюуны хэрэглээг хурдасгах гол хүчин зүйл болж байгаа гэнэ.

Шинэ PC-нүүд бас тухайн компьютер дээр тоглогдож буй бүх аудио, видео агуулгыг бодит цагийн горимд англи хэлний текст рүү хөрвүүлэх “live caption” чадвартай болсон байна.

Ийм чадварыг англиас өөр 40 гаруй хэл дээр ашиглах боломжтой гэнэ.

Copilot+ PC-нүүд гар дээрээ “Copilot” товчтой болсон нь хиймэл оюуны хэрэглээнүүдэд шууд хандах боломж олгодог юм байна.

Эх сурвалж: Business Insider

 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
23
Зураг
ЗӨВ, ГОЁ
3
Зураг
ГАЙХМААР
3
Зураг
ТЭНЭГЛЭЛ
2
Зураг
БАХАРХМААР
1
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ХАХА
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
9 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [202.9.46.12] 2024/5/21
ChatGPT Chatbot Smart Assistant нь ямар үйлчилгээ үзүүлэх чадвартай юм бол мэдэх хүн байна уу?
0 | 0 Хариулах
Зочин [45.117.35.29] 2024/5/21
Chat GPT 4o сарын 20 USD төлөөд хэрэглээд эхэлсэн. Монголоор харилцаад явахад ямарч мэдээллийг маш сайн орчуулан өгч байна. Мөн англиар харилцан яриад явахад яг л хүнтэй ярьж байгаа мэт ярианы дадлага маш сайн сайжруулж байна. Хиймэл оюун ухаан ирээдүй болжээ. Үүнийг ашиглаж Монголд хэрхэн бизнэс болгох вэ?
1 | 0 Хариулах
Зочин [66.181.180.254] 2024/5/21
Хиймэл оюун ухааны эрин эхэлжээ моод монголоор дуусна гэж манайх одоо ямар моодон дээрээ явж байна
3 | 0 Хариулах
Зочин [49.0.136.2] 2024/5/21
модон жорлон
6 | 0 Хариулах
Зочин [172.59.188.161] 2024/5/21
Gatsaa egvvneetei l bnda
0 | 0 Хариулах
агуу агуу [59.153.113.104] 2024/5/21
126 нь малтай болно гэхээр л уур хүрээд байхын 500 нь п и з д а өрсөлдөнө
2 | 2 Хариулах
Зочин [202.70.37.221] 2024/5/21
Эхлээд Монгол хэлээ сураач ээ, махан толгой минь.
1 | 0 Хариулах
[203.98.76.249] 2024/5/21
126 малыг дагаад олон орлогч олон дээрэмчин нэмэгдэнэ. олон олон үл бүтэх юм нэмнэ.
0 | 0 Хариулах
Зочин [66.181.168.8] 2024/5/21
10 СУУСАН ЮМУУ ТЭНЭГЭЭ ГАНЦ НӨХЦӨЛ ЗӨВ ХЭРЭГЛЭЧИЖ ЧАДАХГҮЙ
0 | 0 Хариулах