Нийслэл хотын “шинэхэн уулзах цэгт” зохион байгуулагдах гэж буй зуны анхны задгай талбайн шоугаа угтан авцгаая! Тэнгэр цэлмэг, нарлаг дулаан байх төлөвтэй 5-р сарын энэ долоо хоногт зарлагдсан шинэхэн арга хэмжээ, сонирхох олон бүтээлч өдөрлөгүүдээс нэгийг сонордуулъя.
Хойд бүсийн хамгийн том худалдаа үйлчилгээний төв “уулзах газар” болон сүндэрлэсэн Go.to market худалдааны төв хэдийнээ үүдээ нээсэн байна. Шинэ соргог бүхнийг эрэлхийлэгч их хотын иргэдийн чихэнд хэдийн хүрсэн байж болох тус төв нь нээлтийн арга хэмжээндээ зориулан 3 өдөр үргэлжлэх фестиваль зохион байгуулах гэж байна.
Хэрэглэгч танд зориулан бэлдсэн зуны анхны задгай шоу тоглолтыг шимтэн үзэнгээ 80 хүртэлх хувийн хямдралыг эдлэх уг боломжийг бүү алдаарай гэж нөхөрсгөөр зөвлөе. Фестивальд BIG GEE, TSETSEE, NAAGIE, ROOCKIE, GANGBAY, NENE, MAGNET BRAIN, KHALIUN, THE R&N, The Royal Heartaches, De Eight, Young Sub болон Ub Drums зэрэг Монголын орчин үеийн хөгжмийн томоохон, шинэ залуу уран бүтээлчид оролцоно гэнэ.
Түүнчлэн танд гэр бүл, найз нөхдөдөө гэнэтийн бэлэг барин авьяасаа үзүүлэх нууцхан хүсэл байдаг бол The Open Mic Mongolia тэнд зохиогдох болно. Харин хип хоп соёлд дурлагчид сонирхолтой байх Hip hop dance battle мөн Squads dance crew, гэр бүлийн хайр татам бяцхан гишүүдийн шимтэн үзэх хүүхдийн цирк, Нааш ир тоглоомын төв, face art, хөгжөөнт тоглоом зэрэг гэр бүлийн гишүүн бүрд тохирсон олон олон гэнэтийн бэлгээр дүүрэн хөтөлбөртэй байна гэнэ шүү.
Сюрприз үүгээр дуусаагүй ба танд Art Ger-ийн boodog boys-ийн дэлгэж шарсан хонины мах, мастер тогооч Тэнгисийн амтат хоол, дэлхий даяар 1400 гаруй салбартай амт чанараараа танигдсан Mom’s Touch -ийн бүргэр, олон улсын хоолны гудамжнаас хүссэнээ зооглонгоо хайртай уран бүтээлчдээ шимтэн сонсох боломж байна. Уг фестиваль үнэ төлбөргүйгээр зохиогдох тул та энэ долоо хоногийн хийх зүйлсийн жагсаалтдаа зайлшгүй оруулаарай гэж хүсье.
Нээлтийн арга хэмжээ, фестиваль болон хямдралт урамшууллын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг Goto market-ийн цахим хаягаар зочлон аваарай.
Go.to market нь уламжлалт захын өргөн сонголтыг моллын тав тухтай орчинд өгөх зориулалттай олон улсын шинэ чиг хандлага бүхий худалдаа үйлчилгээний цогцолбор юм. Нийслэл хотын хөгжил цэцэглэлтийг хойд бүс рүү тэлж, хүртээмжтэй байдлыг бий болгож буй энэхүү төв нь архитектур дизайны өвөрмөц шийдэлтэй, олон нийтэд зориулсан ногоон байгууламж амрах тухлах талбайтай учир тухайн бүсийн хүүхэд залууст тав тухтай коммюнити орчин бүрдүүлэн айл өрхийн амьдралын хэв маягийг илүү сайжруулахыг зорьсон байна. Нийт барилгажсан талбайн 57 хувийг олон нийтэд зориулсан учир тааваараа тухлахыг урьж байна.
Нэгдүгээр давхартаа хүнсний өргөн сонголттой зах, эрүүл ахуйд нийцсэн стандарт бүхий ангилсан махны заал, нэрийн дэлгүүр, бөөний төв, шинэ пицца, шинэхэн талхны мухлагтай. Хоёрдугаар давхарт банк, кофе шоп, Zaya Bilgee, Mild cosmetics зэрэг гоо сайхны алдарт брэндийн албан ёсны төлөөлөгч дэлгүүрүүд, гэр ахуй, гар утас, номын дэлгүүр, өргөн хэрэглээний бараа бүгд төвлөрсөн. Гуравдугаар давхарт Zara, Uniqlo гэх мэт бидний эчнээ танил болсон бүх төрлийн бэлэн хувцасны аутлэт дэлгүүрүүд болон гутал цүнх, аксесуарын төрөлжсөн худалдаа байрласан. Харин дөрөвдүгээр давхарт хүүхдийн тоглоомын төв, олон төрлийн хоолны фүүдкорт, ресторан, амттаны мухлаг, тоглоомын худалдаа, цахилгаан барааны дэлгүүр байна.
Фестиваль 05 сарын 24, 25, 26-нд 10-20 цагийн хооронд “Go.to market” худалдааны төв дээр зохион байгуулагдана. Та бүхнийг гэр бүл консепцтой уг төвийн нээлтийн фестивальд удаан уулзаагүй найзуудтайгаа болзоо товлон ирж хөгжилдөхийг тэд урьж байна.
Байршил: СБД-ийн 11-р хороо, 7-р хороололд /Сөүл эмнэлгийн хойд талд, хангай хотхоны баруун талд/
Дэлгэрэнгүй мэдээллийг албан ёсны пэйж хуудаснаас авна уу.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!