Ардчилсан намын Үндэсний бодлогын Хорооны ээлжит бус хуралдаан хуралдаж 2024 оны УИХ-ын сонгуульд оролцох нэр дэвшигчдээ тодрууллаа.
ҮБХ-ны хурлаас намын дарга Л.Гантөмөрийг жагсаалтын эхэнд эрэмбэлэх шийдвэр гаргажээ.
АН-аас өгсөн мэдээллээр нэр дэвшигчдийн 50 хувь нь өндөр хөгжилтэй орнуудад боловсрол эзэмшсэн төлөөлөл байна. Хуульч, эдийн засагч, багш, эмч, шинжлэх ухааны судлаач гэсэн мэргэжлийн төлөөлөл жин дарж байна. Мөн нэр дэвшигчдийн дундаж нас 45, эмэгтэйчүүдийн эзлэх хувь 50, шинээр нэр дэвшиж буй залуучууд 50 хувийг эзэлж байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!