Монгол улс 2023-2024 оныг аялал жуулчлалыг дэмжих жил болгон зарлаж гадаад улсад таниулан сурталчлах ажлыг шат дараатай хийсний үр дүнд энэ жил манай улсын аялал жуулчлалын салбар оргил үедээ хүрэх зорилгоо биелүүлэхэд бэлэн болоод байна.
Аялал жуулчлал нь зах зээл дээрх худалдан авагч, хэрэглэгчдийн тоог үлэмж хэмжээгээр нэмдэг бөгөөд энэ нь хоол үйлдвэрлэл, бараа бүтээгдэхүүн, үндэсний үйлдвэрлэл, үзвэр, үйлчилгээ гээд бүх салбарын бизнес эрхлэгчдийн хувьд борлуулалтаа нэмэх алтан боломж байдаг.
Тиймээс бизнес эрхлэгч, үйлчилгээ үзүүлэгч, үйлдвэрлэгч танд зориулж сая сая жуулчдад бизнесээ таниулах боломжтой аялал жуулчлалын төвлөрсөн платформ All-in-Mongolia-г танилцуулж байна.
Дэлхий даяар жуулчдын сэтгэл ханамжийг өндөр байлгах, аялал жуулчлалын салбарын хөгжилд ЦАХИМЖУУЛАЛТ хамгийн чухал байр суурийг эзэлж байгаа бөгөөд аяллын бүх шатанд ГАР УТАС нь салшгүй чухал хэсэг болсныг статистик баталж байна.
Технологиор тэргүүлэгч Эрксис Инк компани нь өөрсдийн хөгжүүлсэн хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт технологи, хиймэл оюун ухааны шийдэл бүхий аялал жуулчлалын төвлөрсөн платформ All-in-Mongolia-ийг зах зээлд энэ 6 сарын 5-ны өдөр нэвтрүүлэхээр зэхээд байна. Энэхүү платформ нь МУ-д аялагчдад тулгардаг хамгийн түгээмэл асуудлуудыг нэг дор шийдэх цогц шийдэл бөгөөд хамгийн том ялгарал нь 5 улсын хэл дээр яриа таних ХИЙМЭЛ ОЮУН УХААН БҮХИЙ ВИРТУАЛ ТУСЛАХУУД АУДИО БОЛОН ТЕКСТЭЭР ХАРИУ ӨГӨХ ТУСЛАМЖ үзүүлнэ.
All-in-Mongolia платформ болон аппликейшнд аялагчид Монгол улсад байх хугацаандаа авч болох бүх төрлийн үйлчилгээ байхаас гадаад иргэний түр бүртгэл, цагдаа, эмнэлгийн тусламж авах боломж, байгалийн үзэсгэлэнт газрууд болон музейн мэдээлэл, үзвэр, үйлчилгээ, худалдаа болон бүх төрлийн тээврийн үйлчилгээ гэх мэт бүхий л боломжууд багтсан.
Энэ нэг талаас аялагчдын сэтгэл ханамжийг дээшлүүлэх, Монгол улсад үнэ цэнтэй дурсамж үлдээх, элдэв аюулаас сэргийлэх, хайсан үйлчилгээгээ төвөггүй олох гэх мэт боломжийг олгох бол нөгөө талаас Монгол улсын аялал жуулчлалын салбарт үнэтэй хувь нэмэр оруулаад зогсохгүй бизнес эрхлэгчдэд сая сая жуулчдад шууд хүрэх гүүр нь болж байна. Бизнес эрхлэгчдэд All-in-Mongolia-гаар дамжуулан;
Бизнес эрхлэгч, үйлчилгээ үзүүлэгч, үйлдвэрлэгч ТА ЯГ ОДОО All-in-Mongolia-д нэгдэж, аялагчдад үнэ цэнтэй дурсамж бүтээж үйлчилгээний салбарт сайн туршлагыг хамтдаа бүтээлцье!
Энэхүү линкээр урьдчилсан бүртгэлээ хийж, борлуулалтаа нэмэгдүүлье.
Дэлгэрэнгүй мэдээлэл: b2b.allinmongolia.com
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!