Туркийн Истанбул хотод өнгөрсөн амралтын өдрүүдээр Дэлхийн Бөхийн Нэгдсэн Холбоо (ДБНХ)-ны олимпын эрх олгох сүүлийн тэмцээн боллоо. Монголоос эрэгтэйчүүдийн 65 кг-д Т.Тулга, эмэгтэйчүүдийн 53 кг-д Б.Хулан, 76 кг-д Э.Даваанасан нар эрхээ авсан билээ. Ингэснээр чөлөөт бөхийн төрлөөр "Парис 2024"-т наймуулаа оролцох болсон юм.
Эрэгтэй:
Эмэгтэй:
Тайлбар: Чөлөөт бөхөд тухайн тамирчинд бус улсад нь эрх олгодог билээ.
ДБНХ-ны төрлөөр Үндэсний олимпын хорооны 60 гишүүн эрх авчээ. Нийт 290 тамирчин ур чадвараа сорих юм. АНУ баг 15 эрх авсан нь бусдыгаа тэргүүлсэн үзүүлэлт болов. "Сэм авга"-ынхан сонгомол бөхийн эрэгтэйчүүдийн гурван хөнгөн жинд л эрх авсангүй.
Тэдний араас Япон 13, Азербайжан 12, БНХАУ, Египет, Иран, Турк 11 эрх халаасаллаа. Бөхийн орон Иран эмэгтэйчүүдийн төрөлд огт тамирчингүй боловч эрэгтэй чөлөөт болон сонгомол төрлөөр бүх жинд эрхээ авав. Куба, Киргиз тус бүр 10, Алжир, Монголын баг найман эрх авлаа.
Иранаас Итали руу шилжсэн Иман Махдави, Франц руу дүрвэсэн Жамал Вализадех нар дүрвэгчдийн багаас олимпод оролцоно.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!