ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/05/08-НД НИЙТЛЭГДСЭН

Х.Батсуурь: 1,072 хувьцааг иргэдээс авахдаа "Эх орны хишиг" гэж нэрлээд улс төрийн зорилгоор ашигласан

Э.Тэмүүлэн, iKon.mn
2024 оны 5 сарын 8
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

1,072 хувьцааны ногдол ашгаа авч чадаагүй 470,000 иргэний эрх ашиг зөрчигдөж буй талаар "Хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалах баялгийн эзэд нийгэмлэг" өнөөдөр "Монгол Ньюс" мэдээллийн төвд сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.

Тус нийгэмлэгийн гүйцэтгэх захирал Т.Мөнхбаяр "1,072 хувьцааны талаар он цагийн дараалалтай ярья. Анх 2008 онд та бүгд санаж байгаа бол Ардчилсан Нам (АН) болон Монгол Ардын Нам (МАН)-аас нэг сая төгрөгийн хувь хишиг хүртээх тухай сонгуулийнхаа мөрийн хөтөлбөрт тусгасан.

Улмаар 2011-2012 оны үед амлалтаа дүгнэх цаг нь болоход энэ мөнгийг хэрхэн хуваарилах талаар ярилцаж эхэлсэн. Улсын Их Хурал (УИХ)-аас тогтоол гаргаж, Засгийн газрыг мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүл гэж үүрэг өгсөн юм.

Гэвч тухайн үеийн Засгийн газарт хувьцаа тараах мөнгө байгаагүй. Ингээд бүх иргэнд 500,000 орчим төгрөгийг л бага багаар тараасан.

Үүний дараа мөрийн хөтөлбөрт нь орсон нэг сая төгрөгөө өгөх бололцоо үлдээгүй. Ингээд "Эрдэнэс Тавантолгой" компанийн хувьцааг нэг сая төгрөгөөр үнэлээд 1,072 хувьцаа гэдэг тоог гаргаж ирсэн.

Энэ хувьцаагаа иргэн бүрд олгосон боловч хүмүүс бэлэн мөнгө нэхэж эхэлсэн. Хувьцаа гэдэг бол заавал үнэтэй байх ёстой. Эдийн засгийн утгаараа үнэт цаасны биржид бүртгэлтэй, үнэт цаасны компаниар дамжиж ашиг олдог бүтээгдэхүүн.

Гэтэл Засгийн газраас зарласан хувьцаанд тийм зүйл байгаагүй. Тухайн үед "Эрдэнэс Тавантолгой" хувьцаат компани ч болоогүй, хязгаарлагдмал хариуцлагатай компани гэж явж байлаа.

"Эрдэнэс Тавантолгой" компани 2018 онд хувьцаат компани болж өөрчлөгдсөн. Энэ хүртэл анх олгосон хувьцаа бол зүгээр цаас л байсан юм.

Засгийн газраас 2012 онд 116 дугаар тогтоол гэж гаргасан. Энэ тогтоолоор 55-аас дээш насны эмэгтэй, 60-аас дээш насны эрэгтэй болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хувьцааг нь нэг сая төгрөгөөр худалдана авах санал тавьсан. Тухайн үед иргэд Монголын эд баялаг гэдэг ямар их үнэ цэнтэй зүйл вэ гэдгийг огт гадарлаагүй.

"Эрдэнэс Тавантолгой" компанийн ногдол ашиг жил ирэх тусам өсөж буй. Гэтэл тухайн үед иргэдийн санхүүгийн хүндрэлийг ашиглаж нэг сая төгрөгөөр авсан нь шударга бус юм. Тиймээс одоогийн Засгийн газар болон УИХ-д иргэдээс авсан хувьцаагаа буцааж өгөхийг санал болгож байна. Манай нийгэмлэгийн гол зорилго нь бүх иргэнд хувьцааг нь олгох юм" гэж ярилаа.

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Түүний дараа тус нийгэмлэгийн ТУЗ-ын гишүүн Х.Батсуурь "Манай нийгэмлэгийн талаар энэ QR кодыг уншуулаад тодорхой мэдээлэл авах боломжтой. Манай нийгэмлэгийн гол зорилго нь иргэдэд байгалийн баялгийг тэгш хүртээх төдийгүй зөвхөн 1,072 хувьцаа ч гэлтгүй өөр бусад ордоос хувь хүртэх талаарх мэдээллийг мөн "Huwitsaa.com" болон "khuvitsaa.mn" цахим сайтаас авах боломжтой.

Одоогийн байдлаар нэг сая орчим иргэн хувьцаагүй эсвэл хагас хувьцаатай явж байна. 1,072 хувьцаа гэдэг бол бидний ярьдгаар "чулуу" байтал төр засаг маань мэдээллийг нуун дарагдуулах замаар буцааж авсан. Авахдаа зүгээр ч нэг аваагүй, "Эх орны хишиг" гэж нэрлээд улс төрийн зорилгоор ашигласан. 

Тийм ч учраас ямар нэг байдлаар хувьцаагүй эсвэл дутуу авч байгаа иргэд байвал бүгд нэхэж авах ёстой гэж үзэж байгаа тул ийм эрхзүйн орчныг бүрдүүлэх үүднээс нэгдэхээр шийдсэн юм.

Мөн энэ 1,072 хувьцаа цаашид өвлөгдөж явах ёстой. Бидний тооцоолсноор 50 жилийн дараа гэхэд өнөөдөр хувьцаа эзэмшиж байгаа иргэдийн тал нь үгүй болно. 80-90 жилийн дараа гэхэд хувьцаа эзэмшигчдийн ихэнх нь байхгүй болно гэсэн үг.

Түүнчлэн хоёр дахь зах зээлд хувьцааг зарж борлуулах асуудлыг одоогоор эсэргүүцэж байгаа. Иргэд хувьцааны талаар зөв ойлголттой, боломжтой болсон цагт л зарах асуудлыг нээлттэй болгож болно.

Нөгөө талаас нийт 486 компанид хувьцааг үлдээсэн. Бусад компаниас хувьцааг нь худалдаж авчхаад яагаад 486 нь хувьцаатайгаа хэвээр үлдчихсэн байна вэ, үүнээс харахад тодорхой хугацааны дараа "Эрдэнэс Тавантолгой" компанийн хувьцааг зах зээлд борлуулах төлөвлөгөөтэй байж болзошгүй гэж хардаж байна. Ийм зүйл болбол дээрх 486 компани давуу эрхээ ашиглаад хувьцааг худалдаж авч болзошгүй юм" гэж ярилаа.

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
27
Зураг
ЗӨВ, ГОЁ
11
Зураг
ХАХА
5
Зураг
ГАЙХМААР
5
Зураг
ТЭНЭГЛЭЛ
3
Зураг
ХАРАМСАЛТАЙ
1
Зураг
БУРУУ
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
БАХАРХМААР
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
37 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [66.181.176.217] 2024/5/14
Тухайн үед хэн хүнгүй л нарийн учрыг нь мэдэхгүй баярлалдаад л авч хэрэглэсн байх. Тухайн үед уг хүндээ хэрэг болсон л байх. Гэтэл үнэт цаасны талаар жаахан ойлголттой болонгуутаа хэн нэгэнд нь буруу тохох гээд ядчих юмаа. Тэрний оронд энэ үнэт цаасаа хэрхэн буцаан авах талаар санал бодолоо солицсон нь дээргүй юу
0 | 0 Хариулах
Зочин [66.181.177.50] 2024/5/11
Хөгшин.өвчтэй улсуудаар даажигнаж худлаа улс төрд гарах санаа олж сая төгрөг өгсөн түүнээс бид сая төгрөг гуйж аваагүй долоочих шахаад л сонгуулийн өмнө өгч байлаа хожим нь ийм юм болно гэдгийг мэдсэн бол авахгүй л б.сан хувьцаагаа чинь төр авна гэж юу ч яриагүй
0 | 0 Хариулах
bold [202.126.90.153] 2024/5/10
Тиймээ. Жнь:Биднийг хөдөө ажиллаж байх хооронд үнэт цаасны компаниуд хувьцааг байршуулсан байх ёстой гээд эзэнтэй нь ярилцаж тохиролгүй шууд хувьцаанаас тасдан авч байршуулсаны төлбөр нэртэйгээр өөрсдийн компанид ашигтайгаар хувааж авсан байдаг
0 | 0 Хариулах
Zochin [103.212.118.35] 2024/5/10
Буцааж өгөх нь маш зөв асуудал шүү
1 | 0 Хариулах
Zochin [103.212.118.35] 2024/5/10
Тийм асуудалтай хүмүүс бүгд буцааж авах хүсэлтэй байгаа хагас хувьцаатай ямарч хувьцаагүй болсон иргэд буцааж авах хүсэлтэй байгаа бөгөөд хаана хандаж өргөдөл гаргах вэ
1 | 0 Хариулах
Зочин [66.181.177.50] 2024/5/10
2 нам их хуралд гарахын тулд 2012 онд их л өгөөмөр хандаж сая төгрөг тараасан нь үнэн авсан нь үнэн гэтэл 1072ш хувьцааг минь барьцаалж авна гэж санасангүй үнэт цаас гэдэг бол хэзээ ч үнэ цэнээ алдах боломжгүй энэ байдлаараа цэнхэр.ягаан тасалбарын араас орлоо
2 | 1 Хариулах
Зочин [202.126.88.166] 2024/5/10
Түүхээ мэдэхгүй, мартсан юм уу , АН д ямар хамаа байна, 1,5 мянган төгрөгийн Эх орны хишиг гэж өгнө гээд солиорч байсан МАХН одоогийн МАН биз дээ, тэнэгүүд.
2 | 0 Хариулах
Zochin [202.126.90.169] 2024/5/13
Saihan balag bayrtsogt hujaa huzuugui hulgaichdaasa nehehgui yu ...
0 | 1 Хариулах
хариулт [66.181.176.209] 2024/5/14
Тэр хувьцааг АН та нарт өгсөн юм .Харин хэн тэр хувьцааг буцааж авсан эзнийг нь олчих. МАН аас амласан 1.500.000 төгрөгөө гүйцэт өгөөгүй юм.Бараг тэднээсээ нэхдэг нь дээр байхаа даа. Эрдэс баялагийн үнэ хамгийн өндөр байхад МАН хувьцааны ноогдол ашиг өгөхгүй энд тэнд хөрөнгө орууллаа гээд бараг өөрсдөө идсэн дээ
0 | 0
Зсссссс [202.126.88.174] 2024/5/14
Гишүүн байсан Хаянхярваа гэдэг нөхрийн хийсэн ажил шүү.
1 | 0 Хариулах
Зочин [202.55.188.99] 2024/5/9
Угаасаа ноогдол ашгаар нь авж луувирджээ хувьцааныхаа хагасыг авммар л бга
2 | 0 Хариулах
Зочин [139.5.219.225] 2024/5/9
Буцааж авьяа хохирсон иргэд
2 | 0 Хариулах
З [66.181.180.10] 2024/5/9
Мөнгөө өгөөд авч болно л гэсэн ш дээ. Яагаад сүр бадруулаад бгаан. 300,000 өгөөд буцаагаад аваач. Мөнгө авсан юм чинь үнэгүй буцааж авна гэж байхгүй ш дээ мангуунуудаа
1 | 2 Хариулах
хариулт [66.181.176.209] 2024/5/14
Тантай санал нэг байна .Мөнгөөр тооцоод өгчихсөн юм бол эргүүлээд мөнгөө төлөөд буцаагаад хувьцаа авч болно гэсэн . Харин ч та нарт мөнгөний ханш унасан үед буцааж авах нь та нарын эрх бөгөөд хожоотой юм биш үү.
0 | 0 Хариулах
Зочин [66.181.168.8] 2024/5/9
БУЦААЖ АВМААР БАЙНА
2 | 0 Хариулах
Ард [202.126.90.242] 2024/5/9
,буцааж авая...
1 | 0 Хариулах
Уншигч [202.55.188.122] 2024/5/9
Юманд бодитой хандах хэрэгтэй. Оюутны төлбөр хийж болно гэсэн болохоос шууд хурааж аваагүй. Өөрсдөө хувьцаагаа зараад төлбөр болох үгүй эсэхээ шийдсэн ч дээ. Үнэн юм түүгээрээ л үнэ цэнэтэй.
1 | 3 Хариулах
Jfd [66.181.161.162] 2024/5/9
Shuud huvitsaanaas surgaltiin tolbor tologdson bga shu asuulga ntr bsan gej sanku bn
3 | 0 Хариулах
Irgen [139.5.218.234] 2024/5/9
Оюутны төлбөрийг 2013-2014 онд 1072 хувьцааны талаар нь төлсөн нэр зүүж луйвардаж авчихаад тэгсэн хэрнээ төлбөрийг нь төлүүлсэн. Одоо тал хувьцаа нь усанд хаясан чулуу мэт байхгүй 536 хувьцаа эзэмшигч төдий явна. Жинхэн луйврын тод жишээ.
3 | 0 Хариулах
Зочин [103.57.92.133] 2024/5/9
Шууд хураагаад авсан хувьцаагаа буцааж авъя.
3 | 0 Хариулах
мягмардулам [122.201.31.117] 2024/5/9
Бүтэн 1072 хувьцаатай бол авах ногдол ашиг арай илүүг авах л юм уг өвлөгддөг болчивол хойч ирээдүйдээ багахан гэсэн өв хөрөнгөтэй юм даа
2 | 0 Хариулах
Зочин [66.181.181.223] 2024/5/8
УИХ-ЫН ГИШҮҮНД САНААРХАГЧИД
0 | 1 Хариулах
Зочин. [103.57.92.231] 2024/5/8
Тэр үед иргэд хувьцааны мэдлэг ,ойлголт дутмаг байсныг төр засаг далимдуулан яаралтай авахгүй бол дараа олгохгүй гэж мэдээлэл өгч иргэдэд олгосон шүү дээ. Хувьцаа авах нь зөв дэмжиж байна.
4 | 0 Хариулах
А [62.167.161.90] 2024/5/8
Тийм шүү. Тэр үед яг бас сонгуулийн үе байсан байх. Уул нь тэр хувьцаа эх орны хишиг гэдэг зүйл чиньТус тусдаа үнэ цэнээ өгөх ёстой биш үү. Хувьцаа бол бидэнд 1072 ш байж ноогдол ашгийг хүртэж баймаар сан.
4 | 0 Хариулах
Б.Лхавгасүрэн [202.126.90.173] 2024/5/8
Манай 2р хүн байсан юмаа нас бараад байгаа юм энэ 2р хүүхэдийнхээ хувьцааг авмаар байх юмаа олон хүн хүлээж байгаа шүү өвөлүүлээд өгч болохгүй юмуу
0 | 0 Хариулах
Мөнхболд [202.55.188.103] 2024/5/8
Яү үнэн
3 | 0 Хариулах
Зочин [59.153.113.154] 2024/5/8
Хувьцаагаа зараад идээд суултуур луугаа дүлчихсэн гаруудад хэлэе.... хохь чинь
4 | 4 Хариулах
Зочин [202.179.18.158] 2024/5/8
Зарсан биш хуураад сургуулийн зардал гээд авсаныг юу гэдийн чи Чихүн хохироогоод өөрөө сайн явах уу лалар тэнэг гонзгой минь ам юм бол тат лалараа
3 | 1 Хариулах
Зочин [202.126.90.160] 2024/5/8
Ахиж өгнө гэж байхгүй харилцан тохирч авсан гээд хөдлөхгүй дээ наад хүмүүс чинь нэг бол мөнгөөр ав гэнэ
1 | 1 Хариулах
Зочин [153.242.158.130] 2024/5/8
Өөрсдөө хувьцаагаа зарж 1сая төгрөгөөрөө архи авч ууж дуусгачаад. Ирээдүйгээ бодоод зараагүй иргэдтэй барьцаж гуаглаад л.... Ингэх бсан л юм бол өмнө Яах гэж хувьцаагаа зарсын. Ёстой хохь чинь л гэж хэлий даа
2 | 3 Хариулах
У [66.181.186.16] 2024/5/9
Уугаагүй.хөөе.сур.төлбөр гд авсан.аргагүйдээд..хичээлд суулгахгүй гд
2 | 0 Хариулах
Зочин [153.242.158.130] 2024/5/8
Хаха угаасаа одоо ч гэсэн 1072 хувьцаа 1сая төгрөгийн үнэлгээтэй. Одоогоор бирж дээр бүртгэл гүй учраас худалдах боломжгүй. Өмнө нь угаас төрөөс Ардчилсан намын үед Сайханбилэг сонгууль хийж иргэдийн 1072 хувьцааг 300.000-1сая төгрөг худалдан авах санал иргэдэд тавьсан. Иргэд хувьцаагаа худалдах нь өөрсдийн эрх нь бсан. Зарим иргэд худалдсан. Зарим нь ирээдүйд хувьцаа нь ашигтай гээд зараагүй. Одоо харин зарсан иргэдэд гуаглаж энтр ТА нарт ингэх хуулийн болон ёс зүйн ямар ч эрх бхгүй
2 | 3 Хариулах
Гурилтай шөл [122.201.31.135] 2024/5/8
Хувьцаа өвлөгддөг болох нь зөв юм байна
6 | 0 Хариулах
Зочин [202.126.90.165] 2024/5/8
Энэ чаддаг чаддаггүй скүүтэр унасан нөхдүүд өчнөөн хүн ялангуяа хүүхэд дайрч гэмтээж байна. Мөн авто зам дээр маш их осол аваар гаргаж дуртай үедээ замын голд хаяаад яьж байна. Эсвэл сургалт хийж үнэмлэх олго эсвэл энэ 2 компани энэ новшоо зайлуулахыг ард иргэд шаардаж байна. Ямар ч зохион байгуулалт эмх замбараа алга новш гэж ..
7 | 1 Хариулах
Зайлаа [43.242.241.149] 2024/5/8
Хувьцаагаа зарчаад дараа нь гуаглаа шаагаад лалрууд. Энэ [хориотой үг] нар үхэж байж л Монгол хөгжинө
6 | 4 Хариулах
У [66.181.186.16] 2024/5/9
Чамд бас гуаглах үе ирж болох юм...иргэд аргатай чадалтайдаа аваагүй..хичээлд суулгахгүй гд..аав маань хүнд блаа даа
2 | 0 Хариулах
Зочин [202.126.90.145] 2024/5/12
Тэр худалдан авсан хувьцаагхаана яаж орсныг хэн мэдэх юм бэ.луйвар болсон юм биш үү
0 | 0 Хариулах