Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/05/06-НД НИЙТЛЭГДСЭН

Э.Дариймаа: Энэ сарын 15-ныг хүртэл нутгийн хойд хэсгээр бороо, уулаараа нойтон цас орох бол өмнөд хэсгээр хална

Б.Манлай
2024 оны 5 сарын 6
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Цаг уурын байгууллагаас 2024 оны тавдугаар сарын 6-15-ныг хүртэлх урьдчилсан төлөвийг танилцууллаа.

ЦУОШГ-ын цаг уурч Э.Дариймаа "Энэ арав хоногийн хугацаанд нутгийн хойд хэсгээрээ бороо, уулаараа нойтон цас орж, сэрүүсэх бол нутгийн өмнөд хэсгээр халах төлөвтэй байна.

  • Тавдугаар сарын 7-нд Алтай, Хангай, Хэнтий, Хөвсгөлийн уулархаг нутгаар
  • Тавдугаар сарын 8-нд баруун аймгуудын зарим газар, төвийн нутгийн баруун хойд хэсгээр
  • Тавдугаар сарын 9-нд баруун болон говийн нутгийн зарим газар, төвийн аймгуудын ихэнх нутгаар
  • Тавдугаар сарын 10-нд нутгийн зүүн хагаст
  • Тавдугаар сарын 11-нд Монгол Алтай, хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Халх голын сав газраар 
  • Тавдугаар сарын 12-нд баруун аймгуудын ихэнх нутгаар
  • Тавдугаар сарын 13-нд нутгийн зүүн хэсгээр бороо, уулаараа нойтон цас орно.

Салхи тавдугаар 6-нд Алтайн салбар уулсаар 7, 9-нд нутгийн зарим газраар, 10,11,13-нд говь, тал хээрийн нутгаар, 12-нд Алтайн салбар уулс болон Арц богдын үр хоолойгоор секундэд 6-11м, зарим үед 11-20 метр хүрч, шороон шуурга шуурна.

Агаарын температурын хувьд ихэнх хугацаанд нутгийн хойд хэсгээр сэрүүсэж, Увс нуур болон Дархадын хотгор, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 0-5 градус хүйтэн, өдөртөө +5...+10 градус дулаан байх бол Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө +5...+10, өдөртөө +10...+15 градус дулаан байна.

Говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +8...+13, өдөртөө +28...+32 градус дулаан, говийн бүс нутгийн хойд хэсгээр шөнөдөө +7...+12, өдөртөө +20...+25 градус дулаан. Бусад нутгаар шөнөдөө +3...+8, өдөртөө +16...+21 градус дулаан байх төлөвтэй.

Улаанбаатар хотод тавдугаар сарын 9-нд бороо, 10-нд бага зэргийн бороо орж, салхи ихэнх хугацаанд секундэд 6-11м, 9 болон 10-ны өдөр салхи баруунаас хойш эргэж секундэд 12-14м хүрч, шороон шуурга шуурна. Тавдугаар сарын 6, 7, 11, 12-ны шөнө +8...+13, өдөртөө +23...+28 градус дулаан байх бол бусад хугацаанд сэрүүсэж, шөнөдөө +1...+6, өдөртөө +12...+17 градус дулаан.

Ойрын өдрүүдэд нутгийн өмнөд хэсгээр нэлээдгүй халах тул гал түймрийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна" гэж мэдээллээ.