• 6 сарын 16, Даваа
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/05/02-НД НИЙТЛЭГДСЭН

"Эмийн сонсголоор илэрсэн уснаас хуурай гарна гэж бодож байгаа 200 гаруй албан тушаалтны нэрийг АТГ-т өгсөн"

М.Батчимэг, ikon.mn
2024 оны 5 сарын 2
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдаанаар Эмийн үнийн өсөлтийн шалтгаан, нөхцөлийг хянан шалгах үүрэг бүхий хянан шалгах түр хорооны сонсголын тайлан, санал, дүгнэлт, тогтоолын төслийг хэлэлцэж байна. 

Энэ үеэр тус сонсголын даргалагч, УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн "Өнгөрсөн 30 жил хамаарал бүхий, ашиг сонирхол нэгтэй этгээдүүдийн сүлжээ төрийн байгууллагуудаар дамжиж нэвт шургалсан байна. 

Эм ханган нийлүүлдэг байгууллагуудын төлөөлөл гэх байдлаар шийдвэр гаргадаг байгууллага дотор нэвчсэн байгаагийн нэг тод илрэл бол эмийн сонсголоор танилцуулсан хамаарал бүхий этгээдүүд, нэгдмэл ашиг сонирхолтой хүмүүсийн тоо юм. 

Бид гэм буруутайг тогтоохгүй, хууль хүчний байгууллага биелүүлэх ёстой учир 200 гаруй албан тушаалтны нэрсийг Авлигатай Тэмцэх Газарт өгсөн. 

8,9-р жагсаалтын материал Эрүүл Мэндийн Яаманд байхгүй. Ямар ашиг сонирхлоор шийдвэр гаргахад оролцсон гэдгийг үзэж болохгүй байна. Хаан нуугдуулж, мэдээлэл өгөхгүйгээр уснаас хуурай гарна гэж бодож байгааг заавал Авлигатай Тэмцэх Газар болон Ерөнхий прокурорын газрыг шалгаж үзэхийг үүрэгжүүлсэн" гэв. 

ВИДЕО: 
Энэ мэдээнд өгөх таны хариулал?
11
Зураг
ЗӨВ, ГОЁ
5
Зураг
ХАХА
2
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
14 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [139.5.216.74] 2024/5/3
эрүүл мэндийн дэд сайд энхболд гэж ичихгүй новш
1 | 0 Хариулах
Зочин [59.153.113.49] 2024/5/2
Ард түмэнд өгөөд зодуул ард түмэн хилгнэж байна
1 | 0 Хариулах
Ghengis [202.126.91.143] 2024/5/2
urgui bolgo unee buulga hariutslaga hulee
1 | 0 Хариулах
Үйлийн үр [122.201.31.14] 2024/5/2
Энэ хүн эмч гэдэг байхаа. Эм хямд байх тусмаа үйлчилгээгүй, чанар муутай, хоруу чанар их гэж мэддэггүй л юм бхдаа. Чөлөөт зах зээлийн системд үнийг өрсөлдөөн л зохицуулж хэрэглэгчид хождог баймаар юм. Яагаад шууд гар дүрж шоу үзүүлнэ вэ. Албан тушаалын гэмт хэргүүд чинь танай намын асуудал байгаад бдг. Яамыг нь АТГ өглөө гээд шоуны оргил хэсэг гэж үзэж бгаа бол уучлаарай тийм исто бхгүй. Хүмүүс иймэрхүү увайгүй зүйлийг мэддэг болсон. Намаа нам шиг УТ ийн институци болгоод жаахан системийн ойлголттой болж бгаад гишүүн энтр болохгүй болч, жоомоо алах гэрээ шатаахын үлгэр л болох гээд бнаа даа. Зүгээр хагалгаа энтрээ хийгээд явуул яасын, чаддаг2 чаддагаараа амьдрах шиг сайхан зүйл хаа бсын.
2 | 0 Хариулах
Зочин [202.179.11.230] 2024/5/2
Chinburen emchid bayarlalaa. Ene hugatsaand nas barsan olon hunii amiig naad muu 200-aas chini hehemjleh yostoi.
0 | 4 Хариулах
Лантуу [66.181.160.116] 2024/5/2
Чинбүрэнгийн шоу өөдтэй юм гаргаж чадахгүй болохоороо Хуулийн байгууллага гээд агаарт хийсгэж амиа хамгаалаад дуусав уу. Чинбүрэн өөрөө юу ч мэдэхгүй хүмүүст хувийн эмнэлгээрээ Энэтхэг хавдрын эм 5 -6 нугалаад өгч, өвчтөн нь хэдэн сар болоод дуусч байсаныг хүмүүс мэдэхгүй гэж боддог юм байхдаа. Хэлэмгий хүн доломгой гэж...
6 | 0 Хариулах
Зочин [207.244.71.83] 2024/5/2
Эм уух тусам эмийн хамааралтай болцгоодог.
0 | 0 Хариулах
ёо [103.57.94.129] 2024/5/2
эмний үнэ асар өндөр хэвээрээ аптекууд авбал ав хохь чинь гэсэн байдалтай хэвээрээ л бн ш дэ гол үр дүн нь юу юм бэ хүн шийтгэх юм уу эсвэл чанартаы эм зходаг газар нээх хэрэгтэы юм уу?
3 | 0 Хариулах
Зочин [202.9.40.191] 2024/5/2
Энэ жимбоол элчингээр явна гэнэ үү. Арай үгүй байлгүй дээ
1 | 0 Хариулах
Зочин [139.5.216.235] 2024/5/2
Баярлалаа
0 | 1 Хариулах
Зочин [139.5.219.240] 2024/5/2
Сарангэрэл хамгийн түрүүнд шалгуулах ёстой элчингээр явж зугатна гэж бхгүй шүү
5 | 0 Хариулах
Зочин [202.55.180.162] 2024/5/2
Баахан гэмгүй хүмүүсийг холбоод жинхэнэ лоббичидоо хамгаалаад үлдэж шоу болголоо
7 | 0 Хариулах
Зочин [84.253.208.30] 2024/5/2
Дэлхийн улс орнууд шинжлэх ухаандаа ДГБ-ийхээ 2%-тйг зориулдаг бол Монгол улс инээд хүрмээр 0.1 %. Онигоо онигоо.
6 | 0 Хариулах
Зочин [66.181.178.158] 2024/5/2
2012 оныхоо гацаа, жонхууг арилгахгүй бол ямар ч боловсрол, шинжлэх ухаан яриад хэцүү дээ.Оюутолгойн гэрээг сайн гэж дүгнэх, газрын тосны гэрээг ч дажгүй гэж үнэлэх хэрэгтэй дээ данхан толгойт чалчигч.
1 | 1 Хариулах