ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/04/29-НД НИЙТЛЭГДСЭН

Пакистан улсын "PUBGM"-ын шилдэг баг ААШТ-д Монголын "WAOW GG" компанийн нэрийн өмнөөс тоглохоор болжээ

Н.Эрхбаяр, iKon.mn
2024 оны 4 сарын 29
iKon.MN
Зураг зураг

Цахим спортын PUBGM тоглоомын Азийн аварга гэж болохуйц "PUBG Mobile Super League - Central and South Asia Spring 2024" тэмцээн тавдугаар сарын 22-ноос зургаадугаар сарын 14-нд Непалын Катманду хотод болно. 

Өмнө Ази, Пакистан, Төв Азийн орнуудын шилдэг 20 баг өрсөлдөх тус тэмцээнд манай улсаас "IHC Esports", "Stalwart Esports", "4Merical Vibes", "Falcons Force", "STRONGER ESPORTS" гэсэн баг оролцох эрхээ авсан. 

Анх удаа "супер лиг"-ийн түвшинд зохиогдож буй ААШТ-д 240 гаруй сая хүн амтай Пакистан улсаас оролцох эрхээ авсан "Guts and Glory esports" багийг манай улсын цахим спортын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг "WAOW GG" компани өөрсдийн эзэмшилдээ авчээ. 

Энэ нь Монголын компани анх удаа гадаадын багийг эзэмшилдээ авч, олон улсын албан ёсны томоохон тэмцээнд оролцохоор болж буйгаараа онцлог. WAOW Esports багийн зохион байгуулалтыг М.Зэлмэ, Ц.Тужманлай болон Непал дасгалжуулагч нар хангаж ажиллана.

Тус тэмцээний эхний таван байрт шалгарсан баг нь гурван сая ам.долларын шагналын сантай "PUBG Mobile World Cup 2024" тэмцээнд оролцох эрхтэй болно. 

WAOW Esports багийн бүрэлдэхүүн:

зураг
 
Энэ мэдээнд өгөх таны хариулал?
16
Зураг
ЗӨВ, ГОЁ
16
Зураг
ТЭНЭГЛЭЛ
2
Зураг
ХАХА
1
Зураг
ХАРАМСАЛТАЙ
1
Зураг
БУРУУ
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
4 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
bitgii tenegteed bai za [103.57.93.136] 2024/4/30
iim tenegllel bitgii hiij bai zaa. uursduu uursdiin hvcheer togloj eh oroniihoo neriig gargaj bai l daa. haltar pakitanuudiig avch uursduuguu doosh hiij bgaa teneglel shuu..
2 | 3 Хариулах
Зочин [139.5.219.214] 2024/4/30
Эд нар тэгээд ялвал манай хулгайч нарт татвар төлөх үү?
0 | 4 Хариулах
kon [103.57.95.203] 2024/4/29
haha
2 | 2 Хариулах
Хүрэмт [223.140.161.141] 2024/4/29
Айлаас гуйхаар авдраа ухаач
7 | 7 Хариулах