УИХ-ын хаврын ээлжит чуулганы өнөөдрийн үдээс өмнөх хуралдаанаар Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг нэн яаралтай горимоор хэлэлцлээ.
Тус хуулийн төслийн талаар УИХ-ын гишүүд асуулт асууж үг хэлж дууссаны дараа байнгын хорооны зарчмын зөрүүтэй 38 гаруй саналын томьёоллоор санал хураалт явуулах байлаа.
Гэвч 13:00 цагаас цайны завсарлага авч, санал хураалтыг 14:00 цагаас явуулахаар болсон юм.
Энэ үеэр УИХ-ын дарга Г.Занданшатар суудал дээрээ утсаа оролдож байхдаа "П**** чинь" хэмээх зүй бус үг хэлэв. Төд удалгүй үдээс өмнөх чуулганы хуралдаан завсарлалаа хэмээн алх цохисон юм.
Чуулганы үдээс хойших хуралдаанаар Үндэсний баялгийн сангийн хуулийн төслийн зарчмын зөрүүтэй саналуудыг хэлэлцэнэ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!