ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/04/17-НД НИЙТЛЭГДСЭН

Налайх, Багахангай, Багануур дүүргийг дагуул хот болгохоор шийджээ

Б.Манлай
2024 оны 4 сарын 17
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Засгийн газраас өнөөдөр гаргасан шийдвэрийг хотын дарга Х.Нямбаатар танилцууллаа.

Тэрбээр "Нийслэлийн есөн дүүргээс Багануур, Багахангай, Налайх алслагдсан дүүрэг. 2014 онд эдгээр дүүрэгт захирагчийн сонгууль явуулж, дагуул хот болгох эхлэлийг тавьж байв.

Харамсалтай нь засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн зарим чиг үүргийг шилжүүлэх Үндсэн хуулийн эрх зүйн орчин бүрдээгүй байсан учир захирагч гэдэг албан тушаалтныг нэлээд улс төржилт өндөртэйгөөр сонгож, 2016 оны сонгуулийн дараа татан буулгаж байсан.

Аливаа хотод нутаг дэвсгэр, татвар төвлөрүүлэх, хөгжлийн бодлого, төлөвлөлтөө тодорхойлох, өмчөө захиран зарцуулах эрх гэдэг засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжид хадгалагддаг чиг үүргүүдийг тосгон гэдэг байгууллагад шилжүүлэх боломжгүй гэж үзэж, 2019 онд Үндсэн хуульд оруулсан.

Үндсэн хуульд оруулсан энэхүү нэмэлт өөрчлөлтийг амилуулахаар Б.Дэлгэрсайхан сайдаар ахлуулсан ажлын хэсэг байгуулагдаж байна. Ажлын хэсэгт миний бие болон Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч П.Сайнзориг багтсан.

Ерөнхий сайдын зүгээс засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн шинэчлэлт хийх хуулийг боловсруулах үүрэг, чиглэлийг авлаа. Ингэснээр Налайх, Багахангай, Багануур дүүрэг дагуул хот байдлаар хөгжих эрх зүйн үндэс бүрдэнэ.

Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулахад Төв аймгийн нутаг дэвсгэр дээр "Шинэ зуун мод" хотын эрхзүйн байдлын хуулийг хамт өргөн мэдүүлэхээр төлөвлөж байна.

"Шинэ зуун мод" хотод орсон орлогын 20 хувийг Төв аймагт, 80 хувийг Улаанбаатар хотын хөгжилд зарцуулна. 150,000 хүний суурьшил бүхий хотыг байгуулах хуулийг хамт өргөн барина" гэж мэдээллээ.

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
19
Зураг
ХАХА
6
Зураг
ЗӨВ, ГОЁ
1
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
21 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [73.217.117.94] 2024/4/19
uxer nyangar bas yamar erguu yum olov ...
0 | 0 Хариулах
Зочин [66.181.176.199] 2024/4/18
Дагуул хотыг нь болиулаад дүүрэг болгоо биздээ
0 | 0 Хариулах
zochin [66.181.178.106] 2024/4/17
Соц үед угаасаа л Налайх, Багануур, Баганхангай дүүрэг биш дагуул хот байсан ш дээ!
3 | 0 Хариулах
Зочин [202.131.240.147] 2024/4/17
ugn daguul hot bolgood hurdan gal tereg bsn bol
0 | 0 Хариулах
Зочин [202.126.90.234] 2024/4/17
Бөөрөлжүүтийн цахилгаан станц дээр 300 тэрбумын зээл өгч байгаа гэнэ үү...Данх аа арай хэтэрлээ. Татвар төлөгчдийн мөнгийг хувийн цахилгаан станц руу тэр тусмаа Женко эзнээ харж үзэх нь...ингэж энэ улсын мөнгийг хувааж идэхгүй ээ та нар. Улсын цахилгаан станцын ажил явдаггүй ,хувийн цахилгаан станц нь мафи маягаар татвар төлөгчдийн мөнгөөр санхүүжихнэ. Хүрэлсүх гэж хүн зөвшөөрсөн л байж таарна.
2 | 0 Хариулах
Зочин [202.131.228.20] 2024/4/17
гэнэт 8 жилийн дараа ажил хийж бга болж харагдахгүй бол болохоо байсан гэнэ
0 | 0 Хариулах
ГАНАА [192.82.65.47] 2024/4/17
ХЭЗЭЭ ПОПОРЧ ДУУСНАА. ӨГЛӨӨ БОСОХОД Л НЭГ ГОЁ ҮГ ХЭЛДЭГ. ШӨНӨ ЭНЭ НӨХӨР УНТДАГГҮЙ БАЙХАА ШИНЭ ҮГ ОЛОХ ГЭЭД
1 | 0 Хариулах
Зочин [66.181.186.18] 2024/4/17
Данх фсдагаа зайлуулаачээ...Женко хулгайчдаа үйлчлээд арай дэндлээ. Хүрэлсүх ээ энэ улсад эзэн байна уу
8 | 0 Хариулах
Зочин [66.181.191.238] 2024/4/17
коммунистууд юун солиороод байгаам коммунистууд хот удирдаж чадахгүй Хотыг зөвхөн БатҮүл шиг баруунтанууд авч явна хөгжүүлнэ
2 | 2 Хариулах
Зочин [103.212.118.194] 2024/4/17
засс, үхсэн хойно гэж... Батүүл-ийн хот хөгжүүлснийг лав мэдэхгүй л юм бна. адилхан шт МАНАН-гууд, дээрдэх доордох юм нэг их байхгүй
0 | 2 Хариулах
Www [66.181.178.51] 2024/4/17
Erdenet, Darkhan, Choir bolon Shariin goliig bie daasan khot bolgokh kheregtei. Mun aimgiin tuvuudiig khot bolgoj baij khugjil irne.
2 | 0 Хариулах
Зочин [139.5.217.138] 2024/4/17
Үүнээс хойш Нийслэлийг АН, ХҮН 2 намууд ээлжлээд удирдаж баймаар байна. Энэ МАН-ынхан ядаж жил бүр брожур солиод татвар төлөгчдийн мөнгөөр тоглоод байх юм.
10 | 0 Хариулах
Зочин [139.5.218.229] 2024/4/17
Төв аймаг руу нь өгвөл таарна.
2 | 0 Хариулах
Зочин [202.9.46.144] 2024/4/17
Цөөн хүн амтай улсад наадах чинь бүтэхгүй ялангуяа монголчууд шиг ханлиг ванлаг болох дуртай улсад удахгүй төсөв юмаа булаалдаад дайтах биз
3 | 0 Хариулах
Зочин [59.153.115.31] 2024/4/17
Хүүхдүүд эхэндээ ингэдэг л юм ...кк
7 | 0 Хариулах
Зочин [59.153.112.145] 2024/4/17
Ооонхоо
3 | 0 Хариулах
Зочин [202.9.47.5] 2024/4/17
Оросуудын өгсөн Багануур нэрийг буцаагаад Гүн Галуутай болгох саналтай байна
7 | 0 Хариулах
Зочин [103.80.210.120] 2024/4/18
Оросууд ч өгөөгүй л дээ. Жамьянсүрэн гэдэг хүн Бага Гүний нуурыг Орос хэлэнд хөрвүүлэхдээ Малое озеро гэж хөрвүүлсэн нь шууд утгаараа Бага нуур болчихсон түүхтэй.
0 | 0 Хариулах
Зочин [66.181.186.38] 2024/4/17
Хэнтийхэн энэ тэнэгээ УБээс авчих тэгэхүү гуйж бна...элгээр явуулахнээ яаах вээ🤣🤣
10 | 0 Хариулах
Зочин [23.106.253.23] 2024/4/17
Энэ, Данх, Бөх, Хүүк 4 Хэнтийхээ хамгийн гайгүй ухаантай 4 нь шдэ.
4 | 1 Хариулах
zochin [202.21.102.99] 2024/4/17
олон юм ярилгүй төв аймаг хүртэлх замаа ядаж 4 эгнээ болгочих
6 | 0 Хариулах