2001-2021 оны хооронд ойн мод нь өссөн улс орнуудыг Дэлхийн банкны мэдээллийг ашиглан графикаар үзүүлж байна.
Жагсаалтыг Хятад улс тэргүүлж, 2001-2021 оны хооронд ойн талбайгаа бараг 425,000 км2-аар (ойролцоогоор Шведийнхтэй тэнцэх хэмжээ, Монгол улсын нийт ойн хэмжээнээс 3 дахин их) нэмэгдүүлжээ. Энэхүү хэмжээ нь жагсаалтын дараагийн 19 орныг нийлүүлснээс ч их байна.
Ойжуулалтаар харьцангуй өндөр түвшинд хүрсэн улс орнууд байдаг. Ази тивд Вьетнам улс ойн хэмжээгээ 1990 оноос хойш хоёр дахин нэмэгдүүлсэн ба, 2001 оноос хойш ой мод нь бараг 28,000 км² буюу 23%-иар өсжээ.
Узбекистан ч мөн адил ойгоо 24%-иар тэлсэн бөгөөд энэ нь ойролцоогоор 7000 км².
Чили, Уругвай улсууд сүүлийн хорин жилийн хугацаанд ойн бүрхэвчээ 46% -иар тэлж чадсан бол Өмнөд Америкийн бусад орнууд ой модыг ихээхэн хэмжээгээр устгаж байна.
Ойг нөхөн сэргээх нь бас өөрийн гэсэн эрсдэлтэй гэдгийг тэмдэглэх нь зүйтэй. Уугуул биш, нэг төрлийн модны төрлийг нутагшуулах нь биологийн олон янз байдлыг бууруулж, хөрсний элэгдэлд хүргэдэг гэжээ.
# | Улс | 2001–21 Өөрчлөлт (Km2) |
Өсөлтийн % |
---|---|---|---|
1 | 🇨🇳 China | 424,962 | 24% |
2 | 🇺🇸 U.S. | 57,406 | 2% |
3 | 🇷🇺 Russia | 54,564 | 1% |
4 | 🇮🇳 India | 46,449 | 7% |
5 | 🇻🇳 Vietnam | 27,745 | 23% |
6 | 🇨🇱 Chile | 24,257 | 15% |
7 | 🇦🇺 Australia | 24,178 | 2% |
8 | 🇹🇷 Turkiye | 21,345 | 11% |
9 | 🇫🇷 France | 19,353 | 13% |
10 | 🇪🇸 Spain | 13,374 | 8% |
11 | 🇮🇷 Iran | 13,033 | 14% |
12 | 🇮🇹 Italy | 11,848 | 14% |
13 | 🇨🇺 Cuba | 7,573 | 30% |
14 | 🇹🇭 Thailand | 7,315 | 4% |
15 | 🇺🇿 Uzbekistan | 7,152 | 24% |
16 | 🇺🇾 Uruguay | 6,468 | 46% |
17 | 🇷🇴 Romania | 5,482 | 9% |
18 | 🇧🇬 Bulgaria | 4,948 | 15% |
19 | 🇧🇾 Belarus | 4,734 | 6% |
20 | 🇵🇱 Poland | 4,090 | 5% |
🌍 World | -957,658 | -2% |
Эх сурвалж: visualcapitalist.com
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!