• 6 сарын 16, Даваа
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/04/04-НД НИЙТЛЭГДСЭН

Юнител группийн “Тогтвортой байдлын тайлан” гарлаа

СУРТАЛЧИЛГАА
2024 оны 4 сарын 4
Сурталчилгаа
зураг
 

Олон улсын томоохон компаниуд иргэдийнхээ эрүүл мэнд, чанартай боловсролд анхаарч, байгаль орчин, нийгэм, засаглалд чиглэсэн төсөл хөтөлбөрүүдийг санаачлан хэрэгжүүлж, түүнийгээ олон нийтэд тайлагнадаг билээ. Энэ жишгийн дагуу Юнител групп 2023 онд хийж гүйцэтгэсэн ажлуудаа "Тогтвортой байдлын тайлан"-д нэгтгэн, олон нийтэд нээлттэй мэдээллээ.

Тус групп 2023 онд БОНЗ-ын хүрээнд олон төсөл хөтөлбөрийг санаачлан хэрэгжүүлсний нэг нь Юнивишнийн хуучин төхөөрөмжүүдийг эргүүлэн татаж, дахин боловсруулах ажил байв. Тодруулбал, Юнител групп электрон хог хаягдлаа бууруулж, байгальд ээлтэй үйл ажиллагаа явуулах зорилгоор Монголдоо анхлан өөрсдийн үйл ажиллагаанаас үүссэн электрон хог хаягдлыг дахин боловсруулж, барилгын арматурын ивүүр үйлдвэрлэсэн байна.

зураг
 

Тэд цахим хуваагдлыг бууруулж, боловсролын тэгш хүртээмжтэй байдлыг нэмэгдүүлэхээр Unitel HUB хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа бөгөөд өнгөрсөн онд шинээр 12 аймагт HUB төвийн үйл ажиллагааг амжилттай нэвтрүүлжээ. Уг хөтөлбөрөөр дамжуулан хүүхэд залуусыг шинжлэх ухаан, инженерчлэл, математик, технологид сонирхолтой болгож, ирээдүйн инженерүүдийг бэлтгэж байна.

зураг
 
зураг
 

Мөн зэрлэг амьтдыг ундаалах “Хөв” төслийг хэрэгжүүлсэн нь усны нөөц хомс бүс нутагт амьдардаг цоохор ирвэс, мазаалай, янгир зэрэг ховордсон ан амьтдыг амьд үлдэхэд, тоо толгойг бууруулахгүй байхад чухал нөлөө үзүүлж байна.

зураг
 

Сонирхуулахад Юнител групп ажилтнуудынхаа ажил амьдралын тэнцвэртэй хэв маягийг дэмжих зорилгоор ажиллах хэлбэр болон цагийг уян хатан байдлаар зохицуулж, удирдлагын бүхий л түвшинд эмэгтэйчүүдийн манлайллыг дэмжин ажилладаг билээ. Мөн Юнителийн сүлжээний 6 станц тутмын нэг нь сэргээгдэх эрчим хүчээр ажилладаг бөгөөд энэ нь хүлэмжийн хийн ялгарлыг бууруулахад бодит нөлөө үзүүлдэг байна.

Та Юнител группийн “Тогтвортой байдлын тайлан”-тай танилцах бол ЭНД дарна уу.

 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
9
Зураг
ЗӨВ, ГОЁ
4
Зураг
ТЭНЭГЛЭЛ
1
Зураг
ХАХА
1
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.