Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/04/03-НД НИЙТЛЭГДСЭН

#Дахин боловсруулцгаая: Дахивраа өгөөд урамшууллаа аваарай

ikon.mn
2024 оны 4 сарын 3
Сурталчилгаа
Зураг зураг

Монгол Улсын хэмжээнд жилд 3.5 сая тонн хатуу хог хаягдал үүсдэг ба үүний 63.3%-ийг өрхийн хог хаягдал эзэлдэг бөгөөд өрхөөс үүсэж буй хаягдлын тодорхой хувийг хуванцар сав баглаа, боодлын хаягдал эзэлдэг.

Харин нэг хүнд ногдох хуванцар хог хаягдлын хэмжээгээрээ есдүгээрт эрэмбэлэгдэж байгаа манай улсын хувьд хуванцар бүтээгдэхүүний хэрэглээг бууруулж, дахин боловсруулан ногоон эдийн засгийн бүтцийг бий болгох шаардлагатай байгаа юм.

Манай улсад хуванцар хаягдлыг дахин боловсруулж буй 24 үйлдвэр байдаг ба эдгээр үйлдвэрүүд  хүчин чадлынхаа 52% ашигладаг. Учир нь тэдэнд дахин боловсруулах хангалттай түүхий эд байхгүйтэй холбоотой юм.  Түүхий эдийг дахин боловсруулахын тулд эх үүсвэрээс цуглуулах нь хамгийн чухал шийдэл болж байна.

Харин аж ахуйн нэгжүүд ямар арга хэмжээ авч байгаа вэ?

Хуванцар хог хаягдал ихээр гаргадаг аж ахуйн нэгжүүд хуванцар дахин боловсруулах үйлдвэрүүдтэй шууд холбоотой ажилласнаар хог хаягдлыг дахин боловсруулах тойрог эдийн засгийг нэлээдгүй хувь нэмэр оруулах боломжтой. Үүгээр ч зогсохгүй манай улсад дахин боловсруулагдах боломжтой хуванцар материалын нэр төрөл нэмэгдэх нөхцөл бүрдэнэ.

зураг
 

Хуванцар саваа буцааж өгөөд урамшууллаа аваарай

Тэгвэл Вэлл Бий ХХК Байгаль орчин, Нийгэм, Засаглал(БОНЗ) бодлогын хүрээнд өөрсдийн борлуулж буй бүтээгдэхүүнийхээ хуванцар савыг хэрэглэгч, харилцагчдаасаа эргүүлэн авч, дахин боловсруулах үйлдвэрт өгч эхэлснээс хойш нэлээдгүй хугацаа өнгөрч буй бөгөөд буцаан өгч буй сав бүрд урамшуулал олгон хэрэглэгчдээ хариуцлагатай хэрэглээнд уриалж байна.

Ямар хуванцрууд дахин боловсруулагдах вэ?

Хуванцар савны таних тэмдэглэгээ нь 1-7 хүртэл дугаартай байдаг ба Монгол улсад 1,2,4,5 тэмдэглэгээ бүхий хуванцар сав, баглаа, боодлыг дахин боловсруулах боломжтой байдаг. Вэлл Бий -ийн хувьд 2 (HDPE), 4 (LDPE), 5 (PP) тэмдэглэгээтэй хуванцар савыг дахин боловсруулах боломжтой юм.

Хуванцрын таних тэмдэглэгээг хаанаас харах вэ?

  1. Бүтээгдэхүүний шошго дээр байрлах дахин боловсруулах тэмдэглэгээ
  2. Салбар дэлгүүрүүдэд байрлах бүтээгдэхүүний мэдээлэл авах хэсгээс
  3. Wellbeeshop.mn вэб хуудас дээр байрлах бүтээгдэхүүний зураг дээрх дахин боловсруулах тэмдэглэгээ
зураг
 

Бүтээгдэхүүний савыг хаана авч байгаа вэ?

Салбар 1: Шангри-Ла Моллийн 2 давхарт Beauty Avenue буюу гоо сайхны тасагт байрлах Wella дэлгүүр

Салбар 2: Central Tower-ын 2 давхарт Nioxin Hair Wellness дэлгүүр

зураг
 

Та дэлгэрэнгүй мэдээллийг дараах хуудаснуудаар дамжуулан аваарай.

Утас: 7711-7171
Facebook: Wella Professionals
Website: Wellbeeshop.mn
Instagram: wella_mongolia

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.