Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/04/02-НД НИЙТЛЭГДСЭН

“Бичил 3.0” 20 тэрбум төгрөгийн хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас 60 минутад амжилттай хаагдлаа

СУРТАЛЧИЛГАА
2024 оны 4 сарын 2
Сурталчилгаа

Бичил глобус санхүүгийн байгууллагаас хөрөнгө оруулагчдад санал болгож буй “Бичил 3.0” Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас /ХБҮЦ/-н үндсэн андеррайтераар “Өлзий Энд Ко ҮЦК” ХХК ажиллаж, синдикатораар “Мандал Капитал ҮЦК” ХХК хамтарсан энэ оны анхны 20 тэрбум төгрөгийн ХБҮЦ-ны анхдагч зах зээлийн арилжааг нээх цан цохих ёслол өнөөдөр /2024.04.02/ боллоо.

зураг
 

Анхдагч зах зээлийн арилжаа 10:00 цагт эхэлсэн бөгөөд 11 цагт буюу 60 минутын дотор нийт 20 тэрбум төгрөгийг олон нийтээс татан төвлөрүүлснээр захиалга 100 хувь биелж амжилттай хаагдлаа.

Хоёр жилийн хугацаатай, жилийн 18.5 хувийн хүүтэй, улирал тутамд өгөөжөө өгөх, нэгж нь 100,000 төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий уг ХБҮЦ-ны захиалга 60 минутын дотор 100 хувь биелсэн нь тус үнэт цаас нь зах зээлийн эрэлтэд нийцсэн, эрсдэл багатай, сайн бүтээгдэхүүн болж чадсаны илрэл хэмээн хөрөнгийн зах зээлийн оролцогч талууд дүгнэж байна.

Мөн цан цохих ёслолын ажиллагааны үеэр:

 “Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн  Гүйцэтгэх захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ж.Цогтбаяр хэлсэн үгэндээ: Бичил глобус санхүүгийн байгууллага нь 2008 онд байгуулагдаж, шуурхай бичил зээлийн үйлчилгээг олон нийтэд санал болгон үйл ажиллагаагаа эхэлсэн бол 2011 онд анхны хөрөнгө оруулалт болох 1.0 сая ам.долларыг Австрали улсаас татаж байсан туршлагатай хамт олон. Түүнчлэн 2013 оноос банк бус санхүүгийн үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөл авч өдгөө 81.5 тэрбум төгрөгийн зээлийн багцтайгаар бичил санхүүгийн үйлчилгээг олон нийтэд хүргэж ирсэн байна.

Мөн 2021 онд 10.0 тэрбум төгрөгийн хаалттай өрийн бичгийг амжилттай гаргасан бол 2022 онд Бичил Эй Би Эс Актив хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас гарган 10.0 тэрбум төгрөг, 2023 онд Бичил 2.0 хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас гаргаж 20.0 тэрбум төгрөг амжилттай татан төвлөрүүлсэн түүхтэй байгууллага хэмээн дурдсан байна.

зураг
 

Санхүүгийн зохицуулах хорооны Дэд дарга Т.Цэрэнбадрал: “Сүүлийн жилүүдэд хөрөнгийн бирж дээр гарч буй бүтээгдэхүүний тоо нэмэгдсэн. Тэр дундаа ААН-үүд ХБҮЦ гаргах замаар санхүүжилт татах үйл явц эрчимжиж байна. Тухайлбал сүүлийн 3 жилийн хугацаанд нийт 11 ХБҮЦ хөрөнгийн бирж дээр гарч, 144 тэрбум төгрөгийг амжилттай татан төвлөрүүлсэн. Мөн энэ хугацаанд аж ахуйн нэгжүүд хөрөнгийн зах зээл дээр нээлттэй 47 бүтээгдэхүүн гаргаж, 1.6 их наяд төгрөгийг татан төвлөрүүллээ.

Түүнчлэн 2024 онд “Үнэт цаасны зах зээлийн тухай хууль”-ийг дагалдуулж “Компанийн тухай хууль”-д өөрчлөлт оруулахаар болж байна. Үүнтэй холбогдуулан Санхүүгийн зохицуулах хороо хувьцаат компаниудын ногдол ашгийг тараах үйл ажиллагаанд нарийвчилсан зүйл заалтыг тусгаж, хөрөнгө оруулагчид хэзээ ногдол ашгийнхаа үр өгөөж хүртэхийг нарийвчилсан журам гаргана. Санхүүгийн зохицуулах хороо үнэт цаас гаргагчдыг дэмжихийн зэрэгцээ хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах чиглэлд анхаарч ажиллаж байна” гэдгийг онцоллоо.  Мөн Бичил глобус санхүүгийн байгууллагаас гаргаж буй энэ оны анхны ХБҮЦ-г онцолж оролцогч талуудад баяр хүргэлээ.

зураг
 

"Өлзий энд Ко капитал ҮЦК" ХХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Өлзийбаяр:

Өнөөдөр 2024 оны анхны тогтмол өгөөжтэй бүтээгдэхүүн, анхны ХБҮЦ-ны захиалга эхэлж байна. Энэхүү үйл явц нь хариуцлагатай, найдвартай, үйл ажиллагаагаа тууштай тогтвортой явуулдаг байгууллага хөрөнгийн зах зээлийн боломжийг ашиглан зах зээлээс хэрхэн мөнгө босгож өөрсдийн бизнесээ өргөжүүлж болдгийг Бичил глобус санхүүгийн байгууллагаас тодорхой харж болох үйл явц өрнөж байна. Цаашид энэ эрчээрээ улам илүү хөгжилд хүрээрэй хэмээн онцоллоо.

“8 МИНУТАД ЗАХИАЛГЫН 80% БИЕЛЭВ”

Үнэт цаас гаргагч Бичил Глобус санхүүгийн байгууллага нь Улаанбаатар хот болон 17 аймагт нийт 38 салбартайгаар үйл ажиллагаа явуулдаг, Монгол Улсын банк бус санхүүгийн салбарын томоохон тоглогчдын нэг юм.

зураг
 

Бичил глобус санхүүгийн байгууллагын гүйцэтгэх захирал С.Отгонбат хэлэхдээ:

Хөрөнгийн зах зээл дээр 3 дахь удаагийн ХБҮЦ-ыг гаргаж байгаа ба 2 дахь удаагийн ХБҮЦ 4 цагийн дотор захиалга 100%-д хүрч амжилттай хаагдаж байсан бол энэ удаагийн ХБҮЦ нь арилжаа эхэлснээс 1 цагийн дотор дүүрсэн нь хөрөнгө оруулагчдын хувьд эрсдэл хамгийн бага, өндөр өгөөжтэй, эрэлттэй бүтээгдэхүүн гэдгийг нотолж байгаа юм.

Үнэт цаас гаргагчийн хувьд 3 дахь удаагийнх учир илүү туршлагатай, баталгаатай гэдгийг онцлох нь зөв байх. Энэ ч үүднээсээ хөрөнгө оруулагчид хөрөнгийн зах зээлийн эрсдэл бага бүтээгдэхүүнийг сонгодог, тухайн байгууллагаа судалж хоёр болон гурав дахь алхмаас нь хөрөнгө оруулагч болж орох тохиолдол их байна. Нийт 3 удаагийн хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны захиалгад оролцсон хөрөнгө оруулагч нартаа баярлалаа хэмээн хэлсэн байна.

зураг
 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.