Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/04/02-НД НИЙТЛЭГДСЭН

Булган аймагт алга болсон 15 настай хүүг эсэн мэнд олжээ

П.Зоригт, IKON.MN
2024 оны 4 сарын 2
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав
эрэмбэлэх:   шинэ нь эхэнд хуучин нь эхэнд

17:29 2024/04/02

Булган аймгийн Бүрэгхангай сумын нутаг дэвсгэрт алга болсон 15 настай хүүг эсэн мэнд олжээ. 

Цагдаагийн байгууллагаас 54 хүний бүрэлдэхүүнтэй долоон автомашинтайгаар эрлийн баг ажиллаж, алга болсон хүүхдийг гэрээсээ 15 километрт байрлах айлд байсныг олж тогтоосон байна. 

Хүүхдийг эсэн мэнд олж, ар гэрт нь хүлээлгэн өгөхөөр ажиллаж байгааг Цагдаагийн Ерөнхий Газраас мэдээллээ. 

09:51 2024/04/02

Булган аймгийн Бүрэгхангай сумын нутаг дэвсгэрт гэрийнхээ гаднаас аргал оруулж ирнэ гэж гараад сураггүй болсон 15 настай хүүг эрэн хайж байгааг Онцгой Байдлын Ерөнхий Газраас мэдээлэв.

Тодруулбал Бүрэгхангай сумын Дэрст багийн "Нарийны-Ам" гэдэг газар өчигдөр 10:00-11:00 цагийн орчим гэрийнхээ гаднаас аргал оруулж ирнэ гэж гараад сураггүй болсон байна. 

Энэ талаарх дуудлага мэдээлэл өчигдрийн 19:00 цагт бүртгэгджээ.

Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын эрэн хайх, аврах салбарын алба хаагчид, Бүрэгхангай сумын сум дундын Цагдаагийн тасгийн алба хаагчид, мэргэжлийн анги, ар гэрийнхэнтэй нь хамтран иргэн (15 настай, эрэгтэй)-г эрэн хайх ажиллагааг 19:30 цагаас эхлэн зохион байгуулж байгааг мэдээллээ. 

Эх сурвалж: Онцгой Байдлын Ерөнхий Газар